Дэлхийд данстай дуурийн дуучин Г.Ариунбаатар “Монгол сонгодог” гала тоглолтоо Д.Сүхбаатарын талбайд толилуулах гэж байна. Тоглолтын ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажиллажээ. Тоглолтод ОХУ-ын Ардын жүжигчин Дарима Линховоин, МУГЖ Ө.Уянга, СТА дуучин Б.Батжаргал, Ц.Амарболд, С.Батчимэг зэрэг 200 гаруй уран бүтээлчид оролцоно. Төрийн дээд шагнал “Чингис хаан” одонт, МУГЖ Г.Ариунбаатар дэлхийн сонгодог бүтээлүүдийг ийнхүү төв талбайгаас иргэддээ хүргэх гэж байна. Үндэсний их баяр наадмын хаалт болгож долоодугаар сарын 12-ны 21:00 цагт Д.Сүхбаатарын талбайд “Монгол сонгодог” эгшиглэнэ.
Эх сурвалж: ulaanbaatar.mn