Г.Баасан худал сүржигнэж байна гэв

Хуучирсан мэдээ: 2018.07.10-нд нийтлэгдсэн

Г.Баасан худал сүржигнэж байна гэв

Г.Баасан худал сүржигнэж байна гэв

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан олны анхаарлыг татсан сэдвүүдийг тунчиг овсгоотой шүүрч, ойр ойрхон хэвлэлийн хурал хийх болсон. Энэ нь түүний рейтингийг нэлээд өсгөж, АТГ-ын даргын төлөөх марафонд ч амжилт авч ирсэн билээ. Тэрбээр олон нийтээс нэлээд өндөр санал авсан ч шаардлага хангаагүй гэдэг шалтгаанаар “гологдсон” юм.

АТГ-ын даргын албан тушаалаас эхлээд тус газрын шалгаж байгаа хэрэг, хорих ангид хоригдож буй хүмүүсийн асуудалд ч анхаарал хандуулах болсон Г. Баасангийн үйлдэл АТГ-ынхны дургүйцлийг ихэд хүргэж байгаа бололтой.  

Учир нь Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг “АТГ-ын дэргэдэх ОНЗ нь АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааг хянах үүрэгтэй бүтэц, бүрэлдэхүүн биш. Авлигын эсрэг хуульд заахдаа ОНЗ нь авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх зорилготой. Түүнээс биш хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд оролцох, тэр талаар дуугарах, шаардах, хөндлөнгөөс нөлөөлж байгаа мэт авирлах ёсгүй.

ОНЗ-ийн ажиллах дүрэм журам нь өөрөө хууль зөрчиж батлагдсан. Тийм учраас нэр бүхий хуульчид Үндсэн хуулийн цэцэд хандсан байгаа юм билээ. Хуулиас давсан дүрэм журам байх ёсгүйг та мэднэ. Хэрвээ хуулиас давсан дүрэм журам батлагдсан байвал тэр дүрэм журам өөрөө хүчингүй, харин хүчин төгөлдөр хуулийг л дагаж мөрдөх ёстой. Ингэж худал сүржин мэдээлэл хийхээсээ өмнө хуулийн үг, өгүүлбэрийг тогтож уншаасай гэж хүсмээр байна даа” хэмээн хатуухан шүүмжлээд амжив.

Т.НОМИН 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж