“Хурд” хамтлаг 25 жилийн ойгоо төв талбайд нийслэлчүүдтэй тэмдэглэнэ | News.MN

“Хурд” хамтлаг 25 жилийн ойгоо төв талбайд нийслэлчүүдтэй тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2018.07.10-нд нийтлэгдсэн

“Хурд” хамтлаг 25 жилийн ойгоо төв талбайд нийслэлчүүдтэй тэмдэглэнэ

“Хурд” хамтлаг 25 жилийн ойгоо төв талбайд нийслэлчүүдтэй тэмдэглэнэ

Монголын рок попын ертөнцөд олон жил уран бүтээлээ туурвиж, үзэгчдийн сонсох дуртай дуунуудыг зохиосон “Хурд” хамтлаг 25 нас хүрлээ. “Цэргийн бодол”, “Зураг шиг бүсгүй”, “Эх орон” зэрэг сонсогчдын сонорыг мялааж, чихэнд хоногшсон олон дууг зохиосон Хурд хамтлаг 25 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоо төв талбайдаа нийслэлчүүдтэйгээ хамт тэмдэглэх гэж байна. Хамтлагийн 25 жилийн ойтой давхцан сонсогчдын сонсох дуртай, сайн мэдэх “Цэргийн бодол” дууны 40 жилийн ой тохиож байгаа юм. Энэ дууг “Хурд” хамтлагийн хамгийн том ах буюу Д.Ганболд 1978 онд цэргийн албанд байхдаа зохиож байжээ. Хамтлагийн анхны тоглолт Улсын циркт “Хар салхи” нэртэйгээр 1995 оны гуравдугаар сард болж байжээ. Хамтлаг нь 2013 онд тохиосон 20 жилийн ойн хүрээнд Монголын урлагийн түүхэнд анх удаа ‘Алтан Пянз’ хэвлүүлсэн бөгөөд тус пянзыг АНУ-ын ‘Erika records’ студид хэвлүүлжээ. Энэхүү пянзанд “Хурд” хамтлагийн өнгөрсөн 20 жилийн түүхэн дэх хамгийн шилдэг есөн дуу багтсан юм. Үндэсний их баяр наадмын өдөр буюу энэ сарын 11-ны 20:00 цагт “Хурд” хамтлаг төв талбайд нийслэлчүүдтэйгээ 25 жилийн ойн баяраа тэмдэглэнэ.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Oo 2018-07-10 27.123.214.125

Yun tolin hul ter tsaashaa

Avatar

Зочин 2018-07-10 64.119.20.85

ГАНЦ ГАЙГҮЙ ДУУ НЬ ТОЛИН ХУЛ

Avatar

Зочин 2018-07-10 66.181.189.79

"Хурд" агуу шүү .Хурдаас илүү амьд хамтлага байхгуй. Харанга Чингэс гээд бий л дээ. "Эрэл хурд" бол зүгээр л нэг үе шат.

Avatar

Зочин 2018-07-10 122.201.24.235

ДУУНУУД НЬ ХООРОНДОО ЯЛГАГДАХ АРГАГҮЙ ЦӨӨХӨН НОТОНД ДУУЛДАГ НИЙТИЙН ДУУНЫ РОК БИШ ОРК ХАМТЛАГ .

Avatar

Зочин 2018-07-10 122.201.21.231

vhej bsan ataarhuu z**

Avatar

GUZEET 2018-07-10 202.21.98.236

ЧИ ӨӨРӨӨ НОТ ГЭЖ ЮУ БАЙДГИЙГ МЭДЭХ ҮҮ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж