АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Төрийн департментад Хойд Солонгос улсыг цөмийн зэвсэггүй бүс болгох ажлын хэсэг байгуулсан талаар албаныхан мэдэгдлээ. Гэхдээ үүнд Хойд Солонгосоос нэг ч хүн багтаагүй байна. Ажлын хэсэгт Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан дэд дарга Алекс Вонг, ОУ-ын аюулгүй байдал, цөмийн зэвсгийн эсрэг байгууллагын дэд дарга Бен Пурсер, Филиппинд суугаа Америкийн элчин сайд Сун Ким нар багтсан байна.
Хойд Солонгос улс цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсоох асуудалд Вашингтонтой хамтрахаас татгалзаж магадгүй гэж ажлын хэсэг байгуулсан. Гэхдээ Хойд Солонгосын цөмийн зэвсэггүй бүс болгох ажлын хэсэг Трамп-Кимийн уулзалт болохоос өмнө байгуулагдсан гэж албаны хүн хэлж байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Хойд Солонгост айлчилсан юм. Тэрбээр Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын орлогч дарга Ким Ён Чолтой уулзан Трамп-Кимийн байгуулсан хэлэлцээрийн хэрэгжилтийн асуудлаар уулзсан. Уулзалт үр дүнгүй болсон ба Трампын засаг захиргаа дарамт үзүүлсэн гэж Хойд Солонгосын тал мэдэгдсэн.
Японы Засгийн газрын орлогч дарга Ясутоши Нишимура тус уулзалт үр дүнгүй болсонд Америкийг буруутган ‘АНУ дангаараа цөмийн зэвсэгтэй тэмцэх ажлын хэсэг байгуулсан. Хойд Солонгостой хамтрах ёстой байсан юм’ хэмээн Японы хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
эх сурвалж: kyodonews