Г.Өсөхбаяр, Ч.Санжаадамба аваргууд бүртгүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.10-нд нийтлэгдсэн

НААДАМ-2018

Г.Өсөхбаяр, Ч.Санжаадамба аваргууд бүртгүүлжээ

Г.Өсөхбаяр, Ч.Санжаадамба аваргууд бүртгүүлжээ

Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны бүртгэлийг Спортын төв ордонд хийж байна.

Өнөөдрийн 13.00 цагийн байдлаар 300 гаруй бөхчүүд бүртгүүлжээ. Бөхийн барилдаанд Г.Өсөхбаяр, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба нарын аваргуудаас гадна улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй найман арслан бүртгэлд хамрагджээ. Мөн гарьд найм, заан дөрөв, харцага 16, начин 31, аймгийн арслан 86, аймгийн заан 19 бөх өөрийн биеэр ирж бүртгэлээ хийлгэжээ.

Бөхийн барилдааны бүртгэл өнөө орой дуусахыг наадмын комиссоос хэллээ. 

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж