Наадмын комисс:Улсын арслан Э.Оюунболдын эрхийг хасаагүй

Хуучирсан мэдээ: 2018.07.10-нд нийтлэгдсэн

НААДАМ-2018

Наадмын комисс:Улсын арслан Э.Оюунболдын эрхийг хасаагүй

Наадмын комисс:Улсын арслан Э.Оюунболдын эрхийг хасаагүй

Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчин бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийн бүртгэлийг Спортын төв ордонд авч байна. Бөхчүүд өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд бүртгэл өнөөдөр дуусна. 

Улсын аварга, арслан, харцага зэрэг өндөр цолтой бөхчүүдээс хамгийн түрүүн улсын арслан Э.Оюунболд бүртгэлээ хийлгэжээ. Тэрбээр өчигдөр өглөө бүртгэлээ хийлгэсэн байна. 

Сүүлийн өдрүүдэд Бөхийн холбоо болон допинг хэрэглэсэн бөхчүүдийн маргаантай мэдээлэл гарсаар байгаа. Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг хассан гэх мэдээллийг дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй Бөхийн холбооныхон гаргасан ч тийм асуудал байхгүй гэдгийг баяр наадмын комиссоос хэллээ. 

Улсын ахлах гарын даа Ё.Амарбаясгалан хэлэхдээ ‘Э.Оюунболд арслан хамгийн түрүүн бүртгүүлсэн. Спортын төв ордонд бөхчүүдийг бүртгэж байна. Одоогоор 300 гаруй бөх бүртгэлээ хийлгэжээ. Бүртгэл өнөөдөр орой болтол үргэлжилнэ’ гэв. 

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж