БНХАУ Палестинд 15 сая ам.долларын тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.07.10-нд нийтлэгдсэн

БНХАУ Палестинд 15 сая ам.долларын тусламж үзүүлнэ

БНХАУ Палестинд 15 сая ам.долларын тусламж үзүүлнэ

БНХАУ улс Ойрхи Дорнодын улсуудад тусламж үзүүлсээр ирсэн. Ойрхи Дорнодын улсуудаас санхүүгийн дэмжлэг илүү их шаардагдаж байгаа улсуудын нэг болох Палестинд 100 сая юаны /15сая ам.доллар/ тусламж үзүүлнэ гэх Хятадын Засгийн газраас мэдэгдлээ.

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Бээжинд болсон Арабын улсуудын төлөөлөгч нарын уулзалтын үеэр Палестинд 100 сая юаны тусламж үзүүлэх болно гэж амлаж байв.

Мөн Ши Жиньпин Хятад улс Палестин улсыг ямагт дэмжсээр байх болно гэж мэдэгдэж байсан. Хятад улс Ойрхи Дорнодын асуудалд идэвхтэй оролцох болсон нь дэлхийн улсуудад хэр зэрэг цар хүрээтэй болж байгаагаар харуулах гэсэн бодлого гэж зарим шинжээчид үзэж байгаа аж.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж