Тулгар төрийн 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, дэд бүтэц, байгаль орчин, аж үйлдвэрийн салбаруудад олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүд төрийн дээд одон медаль хүртсээр байна.
Өчигдөр гэхэд л Монголын радиогийн нэвтрүүлэгч Г.Равданыг Ардын жүжигчин, Маск продакшны жүжигчин П.Эрдэнэзааныг Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнасан бол өнөөдөр /2018.07.10/ ‘Хар сарнай’ хамтлагийн дуучин Сүхбаатарын Амармандах Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулжээ.
Т.НОМИН