Орон нутагт авто ослын улмаас гурван хүний амь эрсэджээ

Хуучирсан мэдээ: 2018.07.10-нд нийтлэгдсэн

Орон нутагт авто ослын улмаас гурван хүний амь эрсэджээ

Орон нутагт авто ослын улмаас гурван хүний амь эрсэджээ

Төв аймгийн Баянхангай сумын нутагт өчигдөр /2018.07.09/ Цов хангай гэх газар асфальтан замд ноцтой осол гарчээ. Тодруулбал, Nissan Cube маркийн автомашин T.Pruis маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 78 настай Б, зорчигч 28 настай А, 72 настай Г нарын  гурван хүний амь нас хохирч, нэг хүн хүнд гэмтсэн байна. Гэмтсэн иргэн гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа аж. Хэргийн Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна. 

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж