Төв аймгийн Баянхангай сумын нутагт өчигдөр /2018.07.09/ Цов хангай гэх газар асфальтан замд ноцтой осол гарчээ. Тодруулбал, Nissan Cube маркийн автомашин T.Pruis маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 78 настай Б, зорчигч 28 настай А, 72 настай Г нарын гурван хүний амь нас хохирч, нэг хүн хүнд гэмтсэн байна. Гэмтсэн иргэн гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа аж. Хэргийн Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
Э.Бурам