91 настай хөгшнийг зодож Мексик рүүгээ зайл гэжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.10-нд нийтлэгдсэн

91 настай хөгшнийг зодож Мексик рүүгээ зайл гэжээ

91 настай хөгшнийг зодож Мексик рүүгээ зайл гэжээ

91 настай Родолфо Родригез хэсэг хүмүүст хөх няц болтлоо зодуулан алхаж ч чадахгүй байдалтай эмнэлэгт хүргэгдсэн байна. АНУ-ын Тусгаар тогтнолын баярыг тохиолдуулан Мексикийн Мичоаканаас АНУ-ын Калифорнийн Виллоубрүүкт оршин суугаа гэр бүл дээрээ очихоор явах замд нь ийм явдал тохиолдсон аж. Түүний ач хүү Эрик Мендоза өвөөгөө Лос Анжелосаар дайрах замдаа ийн зодуулсан гэжээ.

Ирэх есдүгээр сард 92 нас хүрэх Родригез өмнө нь хэзээ ч ийм өвдөлтийг мэдэрч байгаагүй, маш их өвдөж байна хэмээн нулимс дуслуулан ярьжээ.

‘Паркийн хажуугаар алхаж явтал нэг хүүхэдтэй эмэгтэй хажуугаар нь өнгөрөхдөө намайг гэнэтхэн түлхэж унагаагаад тоосгоор нүүр рүү олон удаа цохисон. Миний хариу үзүүлэх гэж юу байх вэ. Ухаан балартаж эхлэх үед хэдэн эрэгтэй хүмүүс харагдсан. Бас нэг жаахан охин хамт явж байсан. Би охиныг холдуулах гэж оролдож байснаа санаж байна. Тэд хөгшин зөнөг Мексик рүүгээ зайл гэж хэлж байсан’ гэжээ.

Лос Анжелосийн цагдаагийн газар хэргийн учир шалтгааныг шалгаж байна. Хэрэгт холбогдуулан нэг эмэгтэй, 3-4 эрэгтэйг хайж байгаа аж. Эмэгтэй нь дөрөв орчим насны охин дагуулсан байжээ. Родригезийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд тэрбээр уруул, завж нь задарч, хоёр хавирга нь хугарсан, хацрын яс нь хугарсан байдалтай байгаа юм. Родригезийн гэр бүл эрүүл мэндийн туслалцаа хүсэн GoFundMe компанит ажил эхлүүлсэн байна. Ач хүү Мендоза өвөөгийнхөө хажуунаас алхам ч холдохгүй байгаа бөгөөд хэрэгтнүүдийг олж зохих шийтгэлийг нь өгөх хэрэгтэй гэж бодож байна гэжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж