Энэ жил зургаан эмнэлгийн гадна талбайг бүрэн тохижуулна | News.MN

Энэ жил зургаан эмнэлгийн гадна талбайг бүрэн тохижуулна

Хуучирсан мэдээ: 2018.07.10-нд нийтлэгдсэн

Энэ жил зургаан эмнэлгийн гадна талбайг бүрэн тохижуулна

Энэ жил зургаан эмнэлгийн гадна талбайг бүрэн тохижуулна

Эмнэлгүүдийн тохижилтын ажил ямар шатандаа явж байгаа талаар өчигдөр /2018.07.09/ Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нар газар дээр нь очиж танилцжээ.

Энэ жил Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Өргөө, Хүрээ амаржих газар зэрэг нийт зургаан эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижуулж байгаа бөгөөд зарим нэг эмнэлгийн тохижилтын ажил энэ сард бүрэн дуусна гэдгийг албаныхан хэллээ.

Тухайлбал эх, хүүхдэд төрөлжсөн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ЭХЭМҮТ-ийн гадна талбайд 1 тэрбум 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байгаа юм. Энэхүү ажлын хүрээнд нийт 15,900 м.кв талбайд тохижилтын ажил хийж 108 автомашины зогсоол, нисдэг тэрэгний зогсоолыг байгуулах аж.

Э.ЖОНОН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж