Тулгар төрийн 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр /2018.07.10/ Хүй долоо худагт хязаалан, шүдлэн насны морьдоор эхэллээ.
Хязаалан насны морьдын уралдаан 08.00-11.00 цагийн хооронд болж, энэ жилийн улсын баяр наадмын хурдан хязаалангууд тодорно. Хязаалан насны морьд 17 км уралдах бол шүдлэн насны морьд 14 км-т уралдана. Мөн шүдлэн насны морьдын уралдаан өнөөдөр 14.00-16.30 цагийн хооронд болох юм.
Энэ жил Хүй долоон худагт наадамчин олны аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дотоодын цэргийн тавдугаар ангийн алба хаагчид морь барианы хамгаалалтын шугамыг уртасгаж, шонгуудад цацруулагчтай тэмдэг, тэмдэглэгээ наасан аж. Дашрамд, маргааш буюу долдугаар сарын 11-нд азарга, их нас, долдугаар сарын 12-нд соёолон, даага уралдаж, улсын их баяр наадмын хурдан ажнай шандаст хүлгүүд Хүй долоон худагт тодрох юм.
Э.Ариун