БНСУ, Энэтхэг эдийн засгийн харилцаагаа улам бүр сайжруулна

Хуучирсан мэдээ: 2018.07.10-нд нийтлэгдсэн

БНСУ, Энэтхэг эдийн засгийн харилцаагаа улам бүр сайжруулна

БНСУ,  Энэтхэг эдийн засгийн харилцаагаа улам бүр сайжруулна

БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин Энэтхэг улсад албан ёсны айлчлал хийж байна. Түүний айлчлалын гурав дахь өдөр үргэлжилж байна. БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин болон Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар өнөөдөр /2018.07.10/ уулзана. Талууд БНСУ, Энэтхэг улсын эдийн засгийн харилцаа холбоог сайжруулах олон талт гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа ажээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин хэлэхдээ ‘Энэтхэг, БНСУ дэлхийн эдийн засгийн тэргүүлэх орнуудын нэг. 2017 онд хоёр орны худалдааны эргэлт 20 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ мэдээж бага тоо биш. Гэхдээ энэ тоог илүү нэмэгдүүлэх боломж бий’ хэмээн өчигдөр /2018.07.09/ Шинэ Делид болсон бизнесийн форумын үеэр онцолжээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди БНСУ-ын Ерөнхийлөгчийг халуун дулаанаар хүлээн авч Шинэ Делид байрлах Үндэсний Гандийн музейгээр аялуулсан юм. Нарендра Моди, Мун Жэ Ин нар өнөөдөр үдийн цайны дараа хоёр талын уулзалт эхэлнэ. Үүний дараа хоёр талын Засгийн газар, бизнесийн хооронд хийгдсэн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурна.

Үргэлжлүүлэн Энэтхэгийн төлөөлөгч Рам Нат Ковинд хүлээн авч уулзах аж.

Энэтхэг улсад хийж буй Мун Жэ Иний айлчлал долдугаар сарын 8-11 хүртэл үргэлжилнэ. Түүний дараагийн айлчлал Азийн бар гэгддэг Сингапурт үргэлжилнэ. Мун Жэ Иний Ази дахь уулзалт Баасан гаригт өндөрлөнө.

эх сурвалж: koreatimes 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж