“Иргэний танхим”-ын ажлын албанаас нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.01-нд нийтлэгдсэн

“Иргэний танхим”-ын ажлын албанаас нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна

“Иргэний танхим”-ын ажлын албанаас нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх “Иргэний танхим”-ын ажлын албанаас өнөөдөр “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай” хуулийн төслөөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хоёр дахь удаагаа зохион байгуулж буй энэхүү нээлттэй хэлэлцүүлэгт төрийн өмчийн их, дээд сургуулийн эрдэмтэн багш нараас гадна хувийн хэвшлийн төлөөлөл, оюутнууд оролцож буй юм.

Монголын хувийн их, дээд сургуулиудын холбооны төлөөлөл энэхүү хэлэлцүүлэгт саналаа хэлэх үеэрээ “Хувийн их, дээд сургуулиудад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгааг онцоллоо. Төрөөс олгох санхүүгийн дэмжлэгээр багш нарынхаа мэргэжлийг дээшлүүлэх, шинээр инженер техникийн мэргэжилтэн бэлтгэхэд зарцуулахаас гадна лаборатори байгуулах, эрдэм шинжилгээний байгууллагыг хувийн хэвшлийн сургуулийн дэргэд байгуулахад төрөөс үзүүлэх энэхүү санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай аж.  Мөн ШУТИС-ийн профессор н.Төмөрчөдөр өнгөрсөн долоо хоногт хөндөгдсөн Оюутны хотхон байгуулах тухай асуудлаар саналаа хэлэв. Юуны өмнө Оюутны хотхон гэдгийг нэр томьёоных нь хувьд анхаарч, Их сургуулийн хотхон болгож өөрчлөх ёстой” гэв. Оюутны хотхон гэж нэрлэх нь явцуу. 1000 юм уу 2000 оюутан хүлээн авах багтаамжтай дотуур байрыг Оюутны хотхон гэж нэрлэдэг болохоос их, дээд сургуулиудыг байрлуулах газрыг дангаар нь ингэж нэрлэх нь утгагүй. Мөн сайтар төлөвлөж, их, дээд сургуулийг нүүлгэн шилжүүлэх ажлыг хийхгүй бол одоогийн байгаа төвшнөөс нь дордуулж болзошгүй гэх анхааруулгыг ч өглөө.

Г.ДАРЬ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж