НҮБ-ын “HeForShe” хөдөлгөөний ерөнхий зохицуулагчийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2018.07.10-нд нийтлэгдсэн

НҮБ-ын “HeForShe” хөдөлгөөний ерөнхий зохицуулагчийг хүлээн авч уулзав

НҮБ-ын “HeForShe” хөдөлгөөний ерөнхий зохицуулагчийг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын “HeForShe” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, хатагтай Элизабет Няамаяаро тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр /07.09/ хүлээн авч уулзав.

Д.Цогтбаатар сайд “НҮБ-Эмэгтэйчүүд” байгууллагаас 2014 онд анх санаачилсан, дэлхийн 50 гаруй улсыг хамраад байгаа “HeForShe” хөдөлгөөнийг Монгол Улсад албан ёсоор эхлүүлж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд энэхүү хөдөлгөөн нь жендэрийн тэгш байдлыг хангахад чухал ач холбогдолтой болохыг онцлов. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас жендэрийн тэгш байдлыг хангахад анхаарч ажиллаж байгааг танилцуулж, жендэрийн тэгш байдлыг хангахад эдийн засгийн бүх нөөцийг дайчлах нь чухал гэдгийг тэмдэглэв. Тэрээр эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд чадавхжуулах зорилтыг хэрэгжүүлэхдээ эрэгтэйчүүдийн асуудлыг орхигдуулахгүй байхыг онцлон тэмдэглэв.

“НҮБ-Эмэгтэйчүүд” байгууллагын төлөөлөгч Монгол Улсын Засгийн газар “HeForShe” хөдөлгөөнийг дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлээд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Эх сурвалж: ГХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж