Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 7 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо эхэлсэн Ардчиллын асуудлаарх олон улсын хурлыг нээж үг хэлэв. Тэрээр Монгол Улсын Засгийн газраас ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт оруулж буй хувь нэмрийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, өөрийн орны туршлага болон тулгарч байгаа сорилтуудын талаар Азийн бусад оронтой хуваалцан хамтран ажиллаж байгаа талаар мэдээлсэн байна.
Олон улсын бага хурлыг “World Society Foundation” болон Монголын бие даасан судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа бөгөөд гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид оролцож, ардчиллын хөгжил, тулгарч байгаа сорилтууд болон цаашдын чиг хандлагын талаар дэлгэрэнгүй санал солилцох ажээ.
Эх сурвалж: ГХЯ