Их Британийн Эймсбери хотод долдугаар сарын 04-ний өдөр хоёр хүн үл мэдэгдэх химийн хорт бодист хордсон тухай мэдээлэл цацагдаж, улмаар 44 настай Дон Стержесс гэх эмэгтэй өнгөрсөн ням гаригт /2018.07.08/ нас баржээ. Хорт бодист хордсон гэх хоёр дахь хохирогч 45 настай Чарли Роули гэх эрэгтэйн биеийн байдал маш хүнд байгаа ажээ.
Тэд гуравдугаар сард ОХУ-ын экс тагнуул Скрипалийг хордуулсан бодистой адил химийн бодисоор хордсон болохыг тогтоосон тухай цагдаагийн байгууллагаас нь мэдэгдэв.
Үүсээд буй нөхцөл байдалд Их Британийн Батлан хамгаалахын сайд Гэвин Уильямсон Москваг буруутгаж буйгаа парламентынхаа хурлын үеэр мэдэгдлээ. Тэрбээр парламентийн хуралд хэлсэн үгэндээ, ОХУ Их Британийн нутаг дэвсгэр дээр халдлага үйлдэж байна. Үүний үр дүнд манай улсын иргэн амиа алдлаа. Энэ бол бодит байдал. Иймээс дэлхийн улс орнууд Москваг зэмлэхэд Их Британитай нэгдэх хэрэгтэй гэв.
Gavin Williamson‘s claim that Russia has something to do with death of Dawn Sturgess is just the same old mantra #russiansdidit. Could you perhaps come up with something new? A proper and careful investigation for instance? @GavinWilliamson pic.twitter.com/BqyXLtlXQm
— MFA Russia