Хурдан морины уралдаан хязаалангаар эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.07.10-нд нийтлэгдсэн

НААДАМ-2018

Хурдан морины уралдаан хязаалангаар эхэлнэ

Хурдан морины уралдаан хязаалангаар эхэлнэ

Тулгар төрийн 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр /2018.07.10/ Хүй долоо худагт хязаалан, шүдлэн насны морьдоор эхэлнэ.

Хязаалан насны морьдын уралдаан 08.00-11.00 цагийн хооронд болж, энэ жилийн улсын баяр наадмын хурдан хязаалангууд тодорно.

Мөн газар газар хурдан шүдлэн насны морьдын уралдаан 14.00-16.30 цагийн хооронд болно. Хязаалан 17 км, шүдлэн 14 км-т уралдана.

“Хүй долоо худаг”-т явган хүний зам тавьж, гэрэлтүүлгийн системийг шинэчилжээ. Мөн наадамчин олны аюулгүй байдлыг хангах, тэднийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дотоодын цэргийн тавдугаар ангийн алба хаагчид морь барианы хамгаалалтын шугамыг уртасгаж, шонгуудад цацруулагчтай тэмдэг, тэмдэглэгээ наасныг баяр наадмын комиссоос мэдэгдсэн. Мөн хурдан морины уралдааны замыг камержуулжээ. 

Наадмаар хурдан морь дагадаг автомашинуудыг болиулах шийдвэрийг хурдан морины комисс гаргажээ. Хэрэв зөвшөөрөлгүйгээр морь дагавал торгох зэрэг арга хэмжээ авах аж. Зайлшгүй шаардлагатай 12-13 автомашин дагах юм байна. Мөн хүй долоо худагт эмнэлгийн автомашиныг өртөө хэлбэрээр байршуулаад эхэлжээ. 

Долдугаар сарын 11-нд азарга, их нас, долдугаар сарын 12-нд соёолон, даага уралдаж, улсын их баяр наадмын хурдан ажнай хүлгүүд Хүй долоо худагт тодорно.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж