Зохиолчдын эвлэлээс Р.Нямдоржид нэрэмжит шагналаа олгов

Хуучирсан мэдээ: 2018.07.10-нд нийтлэгдсэн

Зохиолчдын эвлэлээс Р.Нямдоржид нэрэмжит шагналаа олгов

Зохиолчдын эвлэлээс Р.Нямдоржид нэрэмжит шагналаа олгов

Монголын зохиолчдийн эвлэл(МЗЭ)-ээс Үндэсний их баяр наадмын өмнө 2018 оны нэрэмжит шагналын эздийг тодруулж, шагналыг гардууллаа.

Тулгар төрийн 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97, Монголын зохиолчдын эвлэл үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан МЗЭ-ийн нэрэмжит шагналын эзнээр зохиолч, яруу найрагч А.Амарсайхан, Р.Нямдорж, Б.Болорцэрэн, Г.Нэргүй, Б.Оролзод, С.Пүрэвсүрэн, Г.Бадам, С.Эрдэнэчимэг, Н.Саалуут, Б.Энхбат, Б.Чимиддорж, Э.Амарзаяа нар тус тус тодорчээ. Эдгээр зохиолч, яруу найрагч дунд өнгөрөгч гуравдугаар сард Бөхийн холбооны тэргүүний ажлаа өгсөн Р.Нямдорж багтсан байна. Тэрбээр Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр 10 гаруй  жил ажиллаж, энэ хугацаанд бөхийн холбогдолтой олон ном, сэтгүүл товхимолыг гаргасан билээ. 

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон Монголын утга зохиолын шинэ залуу авьяастнуудад олгодог ‘ГОМБЫН СЭР-ОД’- ын нэрэмжит шагналыг энэ жил залуу яруу найрагч Б.Жамбалдорж, Д.Нямдорж, Г.Бөртэ-Үжин нар хүртсэн байна. Мөн яруу найрагч, зохиолч О.Бяруузана, Д.Базаргэлэг, П.Алтанцэцэг, Н.Болормаа, Ш.Солонго, Б.Ариун-Эрдэнэ, Л.Туяа, С.Эрдэнэбат, П.Наранбаатар нарын шинэхэн гишүүд холбоондоо элсчээ. 

Ч.ЧУЛУУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж