200 гаруй бөх бүртгүүлжээ | News.MN

200 гаруй бөх бүртгүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.10-нд нийтлэгдсэн

НААДАМ-2018

200 гаруй бөх бүртгүүлжээ

200 гаруй бөх бүртгүүлжээ

Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчин бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийн бүртгэл Спортын төв ордонд өчигдөр /2018.07.09/ эхэллээ. Барилдах бөхчүүдийн өөрийн биеэр ирж, зургаа шинээр авахуулж, бүртгэлээ хийх юм. Өчигдрийн байдлаар нийт 200 гаруй бөхчүүд ирж бүртгэлээ хийжээ. Бүртгэл өнөөдөр /2018.07.10/ өндөрлөнө.

Улсын арслан Э.Оюунболд бөхчүүдийг манлайлан, хамгийн эхэнд бүртгүүлжээ. Харин түүний дараагаар улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Б.Ганбат, Ц.Содномдорж, улсын заан Б.Батмөнх нарын 200 гаруй бөх бүртгүүлсэн байна.

Бөхийн холбооны маргаан болон допингтой холбоотойгоор бөхчүүдийн дунд маргаан үүссэн хэвээр байгаа. Тэгвэл Үндэсний бөхийн холбооны дүрмийн дагуу допинг хэрэглэсэн бөхчүүдийг улсын наадамд барилдахгүй болохыг Баяр наадмын комиссоос гаргасан.

Боловсрол, шинжлэх ухаан спортын яам, Биеийн тамир, спортын газар, Монголын допингийн эсрэг үндэсний төвтэй хамтран “Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд бөхчүүдээс тэмцээний үеийн болон гэнэтийн шинжилгээг авч байгаа билээ. Одоогоор 2017 онд авсан шинжилгээгээр таван бөх хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон бол он гараад мөн хоёр бөх нэмэгдээд байгаа. Эдгээр бөхүүдийн нэрийг олон нийтэд зарласан бөгөөд бөхийн холбооны дүрмийн дагуу улсын их баяр наадамд барилдахгүй юм байна.

 

Ч.БОЛОР

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Харамсаж байна 2018-07-10 67.177.37.9

Будлианы эзэн Даваацэрэн гол рольд байна. Хэдэн бор юм лав хийж таараа Тэр ярьж хэлж байгаагын

Avatar

Зочин 2018-07-10 37.123.160.214

21 zuun garchaad 20 iod jil bolj bhad devter bicheed suuj bh ch gj

Avatar

Зочин 2018-07-10 210.160.28.6

dopingiin shinjilgee avahaa bolih heregtei buhchuudiin uhamsartai l ajillah bai shagnalaa baga bolgoh jiriin hun ochood barilddag deer ueiinhee yos judagiig sergeemeer baina

Avatar

Болор монгол хэлний дүрэм мэддэггүй тэнэг мал шиг 2018-07-10 103.14.36.6

Тооны нэрний ард орсон нэр үр олон тооны дагавар авахгүй. 200 гаруй бөх бүртгүүлжээ гэж зөв бичнэ. Мөн ч олон удаа хэлэх юм даа, ёстой мал гэж хэлэхээс өөр арга алга. Монгол хэлний а******н.

Avatar

Зочин 2018-07-10 202.131.225.150

ene burtgel hiij barijaagai hugsin hugshin yumiig boliulaachee , budlian hiij heruul hiihees uuriig medehgui , shudarga zaluuchuudaa tavi l daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж