Нийслэлд замын нөхөөсний ажил хэвийн явагдаж байна

Хуучирсан мэдээ: 2018.07.10-нд нийтлэгдсэн

Нийслэлд замын нөхөөсний ажил хэвийн явагдаж байна

Нийслэлд замын нөхөөсний ажил хэвийн явагдаж байна

Сүүлийн жилүүдэд нийслэл хотын зам харьцангүй сайжирч тэр хэмжээгээрээ авто тээврийн хэрэгсэл нэмэгдсэн байдаг. Хотын төв болон гол замуудын нөхцөл байдал сайжирсан хэдий ч хорооллуудын дундах зам тааруу хэвээр байна. Манай сурвалжлах баг байшин хорооллын дундах замын нөхцөл байдалтай танилцахаар Сүхбаатар дүүргийн 3-р хороо, Саруул төвийн ардах зам дээр иргэдийн гомдлын дагуу очсон юм.

Энэ зам нарны замаас Гэрэлт гудамжийг холбон байшин хороолол дундуур гардаг зам юм. Энд олон тооны нүх эвдрэл гарсан байв. Хэдий эвдэрсэн боловч нийслэлийн авто зам хөгжлийн газраас засварын ажлыг эхлүүлэн нүхнүүдийг тэгшлэн хучилтын ажил хийхээр болгосон байв. Энэ онд 25 төсөл арга хэмжээ дээр 1 тэрбум 500 сая төгрөгийн төсөв суулгажээ. Улаанбаатар хотын хэмжээнд есөн дүүрэгт замын урсгал засварын ажлуудаа энэ оны дөрөвдүгээр сараас эхлүүлсэн байдаг. Энэ жил 30,000 метр квадрат нөхөөсний ажил хийх юм байна.

Нийслэлийн авто зам хөгжлийн газрын засвар ашиглалтын ахлах мэргэжилтэн Э. Мөнх-Од: 

“Байшин хороолол, хорооллын дундах замуудаа бас засварлаад явж байгаа. Хамгийн их эвдэрсэн, ачаалалтай, хөдөлгөөн нэвтэрдэг зам, уулзваруудын нөхөөс, заадсын ажлыг хийж байна. Иргэдээс ирж байгаа зарим гомдлууд маань юу байдаг бэ гэхээр нөхөөс тавихдаа хэт их овоолдог эсвэл дутуу хотгор хийдэг гэсэн янз бүрийн шүүмжлэл ирдэг. Тэр бүхнийг бид  сайн хянаж манай хяналтын инженерүүд хяналтаа тавиад явж байгаа. Нөхөөсний ажил хийж дууссаны дараа хэвтээ тэмдэглэгээний ажил хийгдэж байгаа юм.

Сүхбаатар дүүргийн 3-р хорооны 16-р байрын оршин суугч Ч. Оюунчимэг:

-Энэ замыг хэдэн жил өмнө зассан бэ?

-Ойрын хэдэн жил засаагүй. Зам нь эвдэрчихсэн машин явахад үнэхээр хүндрэлтэй байсан. Харин өчигдөр шөнө хүмүүс ирээд засах гээд явж байна.

-Энэ замаар машин хэр зорчдог бэ?

-Байнга энэ замаар машин зорчдог. Орос гуравдугаар сургууль энд байдаг болохоор өвлийн үед их ачаалалтай байдаг.

-Бороо орохоор энэ зам хэр ус тогтож байна?

-Засаж байгаа энэ хэсэгт ус их тогтдог. Үерийн ус зайлуулах хоолой уг нь байдаг. Гэхдээ тэр нь сайн ажилладаггүй юм шиг байгаа юм. Ус зайлуулах хоолойг нь байнга ухаж харагддаг сайн ажилладаггүй байх. Гутал давахаар ус тогтдог.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж