Их Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон албан тушаалаасаа огцорч, түүний оронд эрүүл мэндийн сайд асан Жереми Хант томилогдож байгаа ажээ.
The Queen has been pleased to approve the appointment of Rt Hon @Jeremy_Hunt as Secretary of State for Foreign and Commonwealth Affairs.
— UK Prime Minister (@10DowningStreet) July 9, 2018
;
Борис Жонсоны огцрох өргөдлийг Ерөнхий сайд Тереза Мэй өчигдөр /2018.07.09/ үдээс хойш хүлээн авсан ажээ.
Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй долдугаар сарын 07-нд Гадаад хэргийн сайд Борис Жонсоныг огцруулахад бэлэн буйгаа мэдэгдэж байсан удаатай. Тэрбээр Борис Жонсоныг Их Британи Европын холбооноос гарах шийдвэрийг өөрчлөх эсвэл гуйвуулах магадлалтай хэмээн хардаж байсантай холбоотойгоор дээрх мэдэгдлийг хийж байсан юм.
BREAKING: UK Foreign Secretary Boris Johnson resigns amid Cabinet splits over Brexit.
— The Associated Press (@AP) July 9, 2018
А.АНИР