Төрийн өмчит ‘Эрдэнэс Таван Толгой’ ХК-ийн гүйцэтгэх захирлаар богино хугацаанд өндөр үр ашигтай ажилласан Доржийн Ариунболдыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Уул уурхайн сайд Д.Сумьяабазар гардууллаа. Чалко компанид олгох 6 жил сунжирсан их өр ( 350 сая ам.доллар), Хөгжлийн банкны 200 сая ам.долларын өрийг барагдуулж, Эрдэнэс Таван Толгой ХК-ийн гадаад дотоод өрийг бүрэн барагдуулахад Ариунболд захирлын оруулсан хувь нэмрийг төрөөс өндөр үнэллээ гэж шагнал гардуулах үеэр онцоллоо.
Д.Ариунболд нь нэг жилийн хугацаанд Эрдэнэс Таван Толгой ХК-ийг чадварлаг удирдсан тул Засгийн газрын алт хөтөлбөрийг хэрэгжүүлэх ‘ Эрдэнэс алт ресурс’ төрийн өмчит компанийн захирлаар энэ оны 4-р сард томилогдсон байна. Тэрбээр хар алт хөтөлбөрөөс, шар алт хөтөлбөрт шилжсэн анхны гүйцэтгэх захирал болжээ.
Ц.ХИШГЭЭ