Дэлхийн улс орнууд бэлэн мөнгөнөөс татгалзаж байна

Хуучирсан мэдээ: 2018.07.09-нд нийтлэгдсэн

Дэлхийн улс орнууд бэлэн мөнгөнөөс татгалзаж байна

Дэлхийн улс орнууд бэлэн мөнгөнөөс татгалзаж байна

Дэлхийд өдөрт дунджаар таван триллион доллартой тэнцэх хэмжээний мөнгө эргэлддэг байна. Ихэнх улсууд бэлэн мөнгө, карт ашиглахаас татгалзаж мобайлаар төлбөр тооцоогоо хийдэг болжээ.

Ялангуяа хүмүүс Хятадад бэлэн мөнгөтэй явах нь хоцрогдож карт эсвэл гар утсаараа бүхий л төлбөр тооцоогоо хийдэг болсон. Одоо Хятадын бүхий л үйлчилгээний газрууд, жижиг том гэмтгүй дэлгүүр, хоолны газар, ресторанууд гээд бүгд мобайлаар төлбөр, тооцоогоо хийдэг. Өнөө цагт гар утасгүй л бол та Хятадад ямар нэгэн төлбөр тооцоо хийхэд тун хүндрэлтэй гэж ойлгож болно. Үүний нэг тод жишээ бол WeChat Pay, Alipay гэх аппликэйшн ашиглан бүх төрлийн төлбөр тооцоотой холбоотой асуудлаа тэд шийдэж байна. Мөн Хятад улсад нийт гүйлгээний 70 хувийг мобайл гүйлгээ эзэлж байна.

Цахим төлбөрийн арга нь Хятадад худалдаа хийхэд хувьсгал хийсэн гэж хэлж болно. Зоогийн газар, хүнсний дэлгүүр, цайны газар, нойтон зах зэрэг зуу зуун мянган жижиг дэлгүүрүүд үүнийг хүлээн зөвшөөрдөг байна.

Дэлхийн Visa, MasterCard компаниуд бүх гүйлгээг картын системд оруулахыг уриалсан. Бүх гүйлгээг картаар хийдэг болсноор картын сүлжээ болон бусад цахим төлбөрийн систем илүү хөгжих боломжтой болох юм. Тиймээс эхлээд картын системд бүрэн орсноор цахим гүйлгээ амжилттай хөгжих юм. 

Монгол Улсад ч мөн ялгаагүй цахим төлбөрийн арга хэрэгсэл өргөн нэвтэрч, хөгжиж байна. Гэхдээ бид бэлэн мөнгөний хэрэглээнээс шууд татгалзаж чадахгүй явсаар байгаа юм. 

Тэгвэл дэлхийн ихэнх улс орнууд бэлэн мөнгө хэрэглэхээс татгалзаж байна. Тодруулбал, Швед улсын тухайд бүх гүйлгээ нь картан дээр суурилдаг. Бэлэн мөнгөгүй орон гэж хэлж болно. Түүний араас Өмнөд Солонгос улс картын систем өндөр хөгжсөн орон болж байна.     

Дэлхийн хэмжээнд бэлэн бус гүйлгээ  2016-2017 онд 11 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Энэ тоо ирэх таван жилд хурдацтай өсөх төлөвтэй байгааг судлаачид онцолж байна. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж