"Тавантолгой Төмөр зам" компани байгуулав | News.MN

"Тавантолгой Төмөр зам" компани байгуулав

Хуучирсан мэдээ: 2018.07.09-нд нийтлэгдсэн

"Тавантолгой Төмөр зам" компани байгуулав

"Тавантолгой Төмөр зам" компани байгуулав

 Засгийн газрын хуралдаан 2018.07.09-ний өдөр боллоо.


ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР АЛБАН ДААЛГАВАР ГАРГАЛАА

Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт болон хүүхдийг аливаа осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газар Албан даалгавар гаргалаа. Монгол Улсын Шадар сайд, бүх сайд, бүх шатны Засаг дарга, төрийн байгууллагад даалгаж, бүх шатны ИТХ, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын морин спорт уяачдын холбоонд зөвлөж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хандаж уриалга гаргасан Албан даалгаврын хэрэгжилтийг улирал бүр дүгнэж байхаар болов.

2018 оны эхний хагас жилийн байдлаар золгүй тохиолдлоор 27 хүүхэд амь насаа алдаж, зам тээврийн ослын улмаас 304  хүүхэд гэмтэж,  4 хүүхэд нас барж, гэр бүлийн хүчирхийллийн улмаас 98 хүүхэд хохирч, 833 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байна.

Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр/2017-2021/ түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих сурч боловсрох хамгаалагдах, нийгмийн амьдралд оролцох үндсэн эрхийг хангах асуудлаар салбар бүрийн үүргийг тусгасан боловч зарим салбар яам, агентлаг, анхан шатанд хэрэгжилт хангалтгүй байна.

Иймд хүүхдийн эрхийг хамгаалах ,хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг иргэд, олон нийт, байгууллага, аж ахуйн нэгжид зохион байгуулах, хүүхдийг аливаа осол, гэмтлээс сэргийлэх, аюулгүй ажиллагааны стандарт, шаардлагыг мөрдүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дээр дурдагдсан албан тушаалтнуудад Засгийн газрын албан даалгавраар  үүрэг болголоо.

Тухай нь

  • Сургууль цэцэрлэгийн орчинд хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтөй бүтээгдэхүүн худалдаалахыг хориглох
  • Үдийн цай, хоолны чанарт байнгын хяналт тавих
  • Улсын хэмжээнд хүүхдийн эрх, хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлаар үзлэг шалгалт зохион байгуулах,
  • Гэр бүлийн боловсрол олгох агуулгыг бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөрт тусгах
  • Сургууль цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон хүүхдийн тоглоомын талбайн орчны гэрэлтүүлгийг сайжруулж, гадна, дотор  орчныг камержуулах, эрсдэлтэй тоног, төхөөрөмж тоглоом хэрэгсэлд засвар үйлчилгээ хийх
  • Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас сэргийлэх
  • Цахим орчинд хүүхдийн сэтгэхүйд сөрөг нөлөөтөй бүх төрлийн мэдээллийг тодорхойлж, хандалтыг хязгаарлаж, устгах тогтолцоог нэвтрүүлэх
  • Зочид буудал саун,цэнгээний газруудын ажилчдыг хүүхэд хамгааллын талаархи сургалтанд тогтмол хамруулдаг болох
  • Бэлгийн аливаа хүчирхийллээс хүүхдийг бүх талаар хамгаалах
  • Бүтэн болон хагас өнчин, үл хайхрагдсан хүүхдүүдийг гэрийн орчинтой дүйцэхүйц орчин нөхцлөөр хангах
  • Эцэг эхчүүдийг хүүхдийг аюулгүй тээвэрлэж, хамгаалалтын бүс хэрэглэж хэвлшүүлэх
  • Автозамын гарцын тэмдэг тэмдэглэгээг сайжруулж, гэрлэн дохио улзвар зорчих хэсгийг стандартын дагуу тохижуулах
  • Цахилгааны аюулгүй байдал хангагдаагүй, эрсдэлтэй өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг илрүүлж, зөрчлийг арилгуулах, хүүхэд гэмтэж бэртэхээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулах
  • Хүүхдийг ахуйн ослоос урьдчилан сэргийлэх, эцэг эх асран хамгаалагчдын үүрэг хариуцлага, хүүхдэд тавих анхаарал, халамжийг нэмэгдүүүлэхэд чиглэсэн сургалтыг баг хороо бүрт зохион байгуулах зэргээр салбар хариуцсан сайд, орон нутгийн удирдлагууд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллагын удирдлагуудад гүйцэтгэх үүрэг даалгаврыг нэгбүрчлэн нарийвчлан даалгасан болно.

“Тавантолгой төмөр зам” компани байгуулав

Төрийн өмчийн 51-ээс доошгүй хувийн оролцоотой “Тавантолгой төмөр зам” компани байгуулахаар боллоо. “Монголын төмөр зам” компаниас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд зарцуулсан хөрөнгө, эрхийг шинээр байгуулсан компанид шилжүүлж, “Монголын төмөр зам” компанид хувьцаа эзэмшүүлэхээр болов.

Мөн компанид Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олголоо. Дээрх чиглэлийн төмөр замын барилгын ажилыг үргэлжлүүлэхэд шаардагдах хөрөнгийн тодорхой хэсгийг нүүрсээ урьдчилан борлуулах замаар санхүүжүүлэхээр тогтов.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх “Тавантолгой төмөр зам” компанийн төрд ногдохоос бусад хувьд хөрөнгө оруулах этгээдийг урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дамжуулан тээвэр хийх боломжтой гадаадын хөрөнгө оруулагч нараас судлан хэлэлцээ хийж, үр дүнг энэ онд багтаан танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая тонн хүртэл нүүрсийг экспортод гаргах боломж бүрдэх юм.

Мөн Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн боомтын зориулалттай нарийн царигийн төмөр зам барьж ирэх онд ашиглалтад оруулахыг холбогдох сайд нарт даалгалаа. Төрийн өмчийн 51 хувиас доошгүй хувийн оролцоотой “Нарийнсухайтын төмөр зам” компанитай хамтарсан “Шивээхүрэн төмөр зам” компани байгуулахаар болов.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг арилжаалахтай холбогдуулан Ажлын хэсэг байгуулав

Тус компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр үе шаттай арилжихтай холбогдуулан байгуулсан Ажлын хэсгийг сайд Д.Сумъяабазар ахална. Ажлын хэсэг хувьцаа арилжих бэлтгэл ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, зөвлөмж, чиглэл өгөн, тулгамдсан асуудлыг зохицуулж шийдвэрлэх, хэрэгжилтэд хяналт тавих, явц, үр дүнгээ Засгийн газарт танилцуулж байх үүрэгтэй юм.

Хувьцаа арилжаалахтай холбогдсон асуудлыг хариуцах дэд Ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, хилийн боомтын асуудлыг Сангийн сайд, төмөр зам, авто замыг Зам, тээврийн хөгжлийн сайд, эрчим хүчийг Эрчим хүчний сайд, байгаль орчин, усан хангамжийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулан байгууллаа.

Эрчим хүчний байгууллагууд өвөлжилтийн бэлтгэлээ эртнээс хангана

Дулааны цахилгаан станц, дулааны станцуудад 20-иос доошгүй хоногийн нүүрсний нөөц бүрдүүлэх, үндсэн болон туслах тоноглолын засвар зэргийг хугацаанд нь хийхийг сайд нарт даалгав.

Мөн “Багануур”, “Шивээ овоо”, “Шарын гол” компанийн найдвартай ажиллагааг хангах хэмжээний дизелийн түлш, шатахууны нөөц бүрдүүлэхээр боллоо.

Орон сууц, нийтийн аж ахуйн байгууллага, суурин газруудын дулааны станц, халаалтын зуухны тоног төхөөрөмж, шугам сүлжээний их болон урсгал засвар, туршилт, тохируулга зэргийг хугацаанд нь чанартай хийх,  явцад нь хяналт тавихыг салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.

Товч мэдээ

  • “Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын шатахуун хангамжийн байгууламжийн менежмент төсөл”-ийг “Хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгээр уралдаант шалгаруулалт явуулан хэрэгжүүлэх болов. Байгууламж нь нэг минутад 3780 литр шатахуун шахах бөгөөд агаарын гурван хөлөгт нэг зэрэг сумалгаа хийх хүчин чадалтай байх юм.
  • “Бүс нутгийн замыг хөгжүүлэх, зам засварын төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг дэмжив. Төслийн хүрээнд Улаанбаатар-Дархан, Дархан-Алтанбулаг чиглэлийн замыг засч, өгсүүр хэсгүүдэд нэмэлт эгнээ барихаар төлөвлөж байна.
  • 24 сараас 12 хүртэлх насны хүүхдийг амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, эмчлэхэд шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргана. “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” арга хэмжээг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт оношлогдсон мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний жагсаалтыг батлав. Манай улсад жил бүр 20 гаруй нэрийн халдварт, гурван нэрийн гоц халдварт өвчин бүртгэгдэж байна.
  • Цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан иргэдийн Нийгмийн даатгалын шимтгэлд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгана. 2016 оноос хойш цаатан иргэдийн НДШ-ийг тэтгэврийн даатгалд 10, тэтгэмжийн даатгалд нэг хувиар төлж байгаа. Үүнийг энэ онд 11 хувь, ирэх онд 11.5 хувь, 2020 ба түүнээс хойш 12.5 хувь байхаар өөрчиллөө гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

мгл 2018-07-09 122.201.22.171

наад томор замаа тавьсаны дараа ард тумнии омчииг хувьчлах асуудлаа яривал яасын,сумьяабазар гээд боловсрол мэдлэггуй бох бухнииг мэдэгч болон дурэнд орж чухал царайлаад,гадна доторын луйварчдын захиалгаар ажилладаг сэжиг таамаг байгаа шуу,аль болох унэ хургэхиин оронд бушуухан шиг захиалагчидад нь бараг унэгуй огох тохиролцоо яваад байна

Avatar

Зочин 2018-07-09 27.123.214.84

on gartal yuga huleedeg bna. Su.Batbold mongo bosgood humuust taraagaad ogch baihad tegj ih udsan yum u

Avatar

Зочин 2018-07-09 202.72.245.206

ХЭ ХЭ ХЭДЭН ХАМААТНАА ЦАЛИНЖУУЛАХ НЬ ҮНЭНДЭЭ ОЙ ГУТАЖ ЭХЭЛЛЭЭ ШҮҮ СОЛИНО ОО

Avatar

Зочин 2018-07-09 103.57.94.29

ANH SAINSHANDAAS TZ TAVIJ BAIHAD TRASAA ALDCHIHSAN GEJ YARDAG TAVANTOLGOID IIM YUM BOLVUU

Avatar

Зочин 2018-07-09

Төмөр зам барихгүй байж компани байгуулж хэдэн хамаатан саднаа цалинтай болгож байгаа юм биз дээ

Avatar

Зочин 2018-07-09 64.119.17.218

Ёок-ийн хүмүүсийг төмөр замын компанид ойртуулахгүй байх хэрэгтэй…

Avatar

ХУУЛЬЧ 2018-07-09 202.9.42.6

ТАВАН ТОЛГОЙ—ГАШУУН СУХАЙТЫН ТӨМӨР ЗАМ ЧУХАЛ ДАА ??? ЭНЭ БОЛ МӨРӨӨДЛИЙН ЖАГСААЛТ БИШ БАЙГААСАЙ ???? АМЖИЛТ ХҮСЬЕ ???

Avatar

шонх 2018-07-09 202.9.41.117

ТУВА РУУ МУХАР ТӨМӨР ЗАМ ТАВЬЖ МАНАИ УЛС ТЭДНИЙ НҮҮРСИЙГ ХЯТАД РУУ ГАРГАХ ГЭЖ МӨН Ч ИХ УЛАИРЧ БУИГ ЮҮ ГЭЖ ОИЛГОХ БЭ? тува чинь транс сибирийн төмөр замтаигаа СОЁНЫ нурууг нэвтэлж чадахгүи холбогдоогүи үлдсэн ганц газар ш дээ. КРАСНОЯРСКИЙН хязгаар луу тэд автобусаар л явдаг болхоос төмөр зам гэж баихгүи нутаг даа.ТАВАН ТОЛГОИГООС ТОМ ОРДТОИ ДОО . түүнийгээ МОНГОЛООР ДАИРУУЛАН МАНАИХААР ХАНГИ ЗҮҮНБАЯНГИЙН ТӨМӨР ЗАМ ТАВИУЛЖ ТАВАН ТОЛГОИН НҮҮРСИЙГ ҮНЭГҮИДҮҮЛЖ ШАТААН БУГАТИЙН ГАНГИЙН ҮИЛДВЭР ЛҮҮ ТЭЭВЭРЛЭХ ГЭЭД БАИХАД БИД БҮХ АРД ТҮМНЭЭРЭЭ БАЯРЛААД Л ичмээр юм. ХАМГИЙН ЭХЛЭЭД ТАВАН ТОЛГОИ ГАШУУН СУХАИТЫН ТӨМӨР ЗАМАА ТАВИБАЛ МОНГОЛЫН №-1 эрх ашиг баилтаи. таван толгои төмөр зам яригдхаар л АРЦ СУУРЬ ОВООТ ЧИГЛЭЛИЙН тува чиглэлийн төмөр зам яригддаг ямар улс баидаг баинаа. ДАИСАН Ч БОДОЖ ЧАДХААРГҮИ ТЭНЭГ ТӨЛӨВЛӨГӨӨ. ОРОС РУУ 2ГАРЦТАИ БОЛНО ГЭЖ ТАРХИ УГААЧИХНАА нөгөөдөх нь мухар төмөр замш дээ.

Avatar

мгл 2018-07-09 122.201.22.171

харин тиимээ,торд уурлэчихсэн мафи арай дэндуу монголчуудыг хохироож байна,урвагчидаас ч долоон дор.Дандаа гадны захиалга биелуулж хувиа борлуулдаг.оросуудад зориулсан энэ томор замыг 5тэрбум доллор монголын засгиин газар зээлээр авч,хятадаар бариулах юм гэж сахалтай сайд нь ам алданалээ

Avatar

Зочин 2018-07-09 202.9.41.212

Ашгүй нэг юм Таван толгой – Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр зам баригдах нь бодитой болж байх шиг байна.Гадаад дотоодын хувийн хөрөнгө оруулалтаар төмөр зам барих хөрөнгө босно биз дээ.Засгийн газар гадаадын аль нэг улсад хэт давуу эрх олгохгүй нь тодорхой байх.Удаан ч гэсэн Хүрэлсүхийн засгийн газрийн ажил хэрэг явж л байна даа.

Avatar

Зочин 2018-07-09 182.160.2.204

Төр бизнес хийхгүй байх ёстой гэсэн мөртлөө дахин дахин төрийн өмчийн компани байгуулаад бх юм. Бөхчүүдийн [Хориотой Үг] төр юмаа. Төр ямагт муу мэнэжэр, ямагт [Хориотой Үг] мэнэжэр мөн.

Avatar

Зочин 2018-07-09 202.131.242.254

Зөв шүү. Хүүхдүүдийн аюулгүй орчин хэтэрхий хаягдаад байсан. Эрсдэлтэй цэгүүдийг илрүүлж, засаж янзлах нь маш чухал.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж