Согтуу мотоциклын жолооч хоёр хүүхдийг хүнд гэмтээжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.09-нд нийтлэгдсэн

Согтуу мотоциклын жолооч хоёр хүүхдийг хүнд гэмтээжээ

Согтуу мотоциклын жолооч хоёр хүүхдийг хүнд гэмтээжээ

Өнгөрсөн амралтын өдрүүд буюу долдугаар сарын 7-8-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 614 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 449 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгаж, шийдвэрлэжээ. Бүртгэгдсэн нийт осол, хэргийн улмаас нийслэлд 26 хүн гэмтэж бэртэн, орон нутагт нэг  хүний амь нас хохирсон осол бүртгэгдсэн бөгөөд 0-10 хүртэлх насны  гурван хүүхэд осолд өртсөн байна.

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурдвал:

  • Сонгинохайрхан дүүргийн нутаг Толгойтын замд 107-р сургуулийн урд замд Pruis маркийн автомашин Mitsubishi Colt маркийн автомашинтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын таван хүн гэмтсэн.
  • Баянзүрх дүүргийн нутаг Уулын замд CF маркийн мотоциклын жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Pruis маркийн автомашинтай мөргөлдөж хоёр хүүхэд, гурван том хүн гэмтсэн ноцтой хэргүүд бүртгэгджээ.

Э.Бурам

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж