Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр багт долдугаар сарын 6-ны өдрийн 21:00 цагт хөгжлийн бэрхшээлтэй 17 настай эмэгтэй алга болсон байна. Түүнийг алга болсон талаарх дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт долдугаар сарын 8-ны өдөр иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, Цагдаагийн газрын арван алба хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өчигдөр /2018.07.08/ 19:35 цагт сумын төвөөс баруун урд зүгт 150 орчим метрт байдаг адууны зүчээнээс эсэн мэнд олжээ.
Мөн Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн “Цагаан-Элс” гэх газар долдугаар сарын 1-ний өдөр Багануур дүүргийн харъяат сэтгэцийн эмгэгтэй 50 настай эрэгтэй сураггүй болсныг долдугаар сарын 4-ний өдрийн 06:53 цагт “Зүүгчийн-Овоо” гэдэг газраас эсэн мэнд олсон юм.
Э.Бурам