Агуйгаас тав дах хүүхдийг гаргажээ

Хуучирсан мэдээ: 2018.07.09-нд нийтлэгдсэн

Агуйгаас тав дах хүүхдийг гаргажээ

Агуйгаас тав дах хүүхдийг гаргажээ

Тайландын Там-Луанг агуйд гацсан хүүхдүүдийг аврах хоёр дахь хэсгийн аврах  ажиллагаа эхэлсэн байна. “Нөхцөл байдал өчигдрийнх шиг сайн байгаа. Өчигдөр ажиллагаанд оролцсон баг үлдсэн хүүхдүүдийг аврахаар ажиллаж байна. Мөн өчигдөр орсон бороо агуйд хуримтлагдсан усны түвшинд нөлөөлөөгүй” гэж хамтарсан аврах ажиллагааг удирдаж байгаа Наронгсак Осатанакорн сэтгүүлчдэд мэдэгджээ.

Хоёрдах аврах ажиллагаа Тайландын цагаар үдийн 11.00 цагт эхэлсэн байна. Урьдчилсан тооцоогоор эхний хүүхэд 4-5 цагийн дараа гарч ирнэ гэж аврах багийхан тооцоолжээ. Сануулахад, өчигдөр аврах багийнхан агуйгаас дөрвөн хүүхдийг гаргаж, эмнэлэгт хүргээд байгаа юм. 

Нэмэлт.17.00 цаг орчимд:

Роутерс агентлагийн мэдээлснээр Там-Луанг агуйд гацсан тав дах хүүхдийг саяхан аварсан байна. Өчигдөр дөрвөн хүүхдийг аварсан бөгөөд хоёр дах ажиллагаагаар хэдэн хүүхдийг аврах нь тодорхойгүй байна. Мөн агуй руу орох хэсгийг хаажээ.

Г. Батмандах

Эх сурвалж: Guardian Live

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж