Оросын балетын ховор зургийн цомог хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.07.09-нд нийтлэгдсэн

Оросын балетын ховор зургийн цомог хэвлэгдлээ

Оросын балетын ховор зургийн цомог хэвлэгдлээ

Клеопатрагийн дүрд хувилсан Любовь Чернышева

ХХ зууны эхэн үеийн Оросын балетын нэн ховор зургуудыг анх удаа цомог болгон хэвлэж олны хүртээл болголоо. “Искусство- XXI век” хэвлэлийн газар Английн гэрэл зурагчин Эмиль Отто Хоппегийн авсан зургуудаар “Зуун нэгэн гэрэл зураг” нэртэй цомог хэвлүүллээ.

ХХ зууны эхээр Сергей Дягилевийн удирдсан Оросын балет маш алдартай байсан бөгөөд тухайн үеийн Европын дээдсийн амьдралын нэг хэсэг байсан юм. Оросын балетын бүжигчдийг шагшин магтаж, бас эсрэгээрээ тэдний талаар элдэв цуу яриа их тарж байжээ. Энэ үед Оросын балетын одод ид бүжиглэж байлаа.

Эмиль Отто Хоппе нь герман гаралтай англи гэрэл зурагчин бөгөөд тухайн үеийн Оросын балетын гоцлол бүжигчдийн зургийг цувралаар хальсанд буулгасан ажээ. Банкны мэргэжилтэй Хоппе гэрэл зургийг ихэд сонирхож, тэр дундаа хөрөг зураг дагнан авдаг байв. Тэрээр гэрэл зургуудаа үзэсгэлэнд байнга илгээж, сэтгүүлд хэвлүүлдэг байлаа. Төд удалгүй тэр хамгийн нэр хүндтэй гэрэл зурагчдын нэг болсон юм. Тэр 1910-1920 оны хооронд Оросын балетын бүжигчдийн зургийг авсан байдаг. Түүний гэрэл зургийн өргөн цуглуулга АНУ-ын Калифорнид хадгалагдаж байдаг бөгөөд Оросын балеттай холбоотой зургууд нь ийнхүү хэвлэгдэж байгаа юм. Тэрээр бүжигчдийн зургийн ихэнхийг Лондон болон Нью Йорк хотын студиудэд зохиомжлон авчээ. Гэхдээ бас студиэс гадна авсан зургууд ч байдаг байна. Тухайлбал, Анна Павловагийн гадаа бэлтгэлд хийж байгаа зураг байдаг ажээ.

Зүүн гар талд Матильда Кшесинская Армидагийн дүрд, баруун гар талд Тамара Карсавинагийн студид авсан зураг

Анна Павлова ганцаарчилсан япон бүжгийн сургуулилалтын үеэр

Анна Павлова Вакханкагийн дүрд, Лаврентий Новиков Вакхагийн дүрд

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж