2000 гаруй сайн дурынхан ДАШТ-ий тоглолт болгоны үеэр ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2018.07.09-нд нийтлэгдсэн

2000 гаруй сайн дурынхан ДАШТ-ий тоглолт болгоны үеэр ажиллаж байна

2000 гаруй сайн дурынхан ДАШТ-ий тоглолт болгоны үеэр ажиллаж байна

ОХУ-д зохиогдож байгаа хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолт болгонд 2000 гаруй сайн дурынхан ажиллаж буй гэдгийг тэмцээнийг зохион байгуулах хороо мэдээллээ.

Тоглолтын хоорондох бэлтгэл ажлыг хангахад өдөр болгон 1800 орчим сайн дурынхан ажиллаж байна. Энэ тоо тоглолттой өдөр 2000 илүү давдаг. Сайн дурынхан жуулчдыг вокзал, онгоцны буудлаас тосон, хотоор зугаалахад тусалж, тоглолтын талаарх мэдээллийг хүргэж, цэнгэлдэх хүрээлэн рүү очиход зам зааж, шаардлагатай үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж байна “ хэмээн мэдээлэлд өгүүлсэн байна.

Ирсэн хөгжөөн дэмжигч болгонтой үндэснийх нь хэлээр харилцахыг хичээж байгааг онцгойлон сайшаажээ.

Сайн дурын ажилтнуудыг хоол, нийтийн тээврийн тасалбараар зохион байгуулах хороо хангаж байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж