Оросын төрийн өмчит компаниудын орлого ирэх 2019 онд одоогийнхоос хоёр дахин өснө хэмээн ОХУ-ын Сангийн яам таамаглаж байна. Энэ оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр төрийн өмчийн компаниудын орлого 250,7 тэрбум рубль байх бол ирэх 2019 онд хоёр дахин нэмэгдэж 542,3 тэрбумд хүрнэ гэж таамаглаж байгаа ажээ.
Ялангуяа газрын тос, байгалийн хийн олборлодог компаниудын ногдол ашиг ихээхэн өсөх төлөвтэй байгааг Сангийн яамны баримт бичигт дурджээ.
Төрийн өмчит компаниудын орлого ойрын хэдэн жилдээ өсөх таамагтай байна. Тухайлбал, 2020 онд ногдол ашиг нь 585,9 тэрбум, 2021 онд 639,7 тэрбум рубль хүрнэ гэсэн тооцоог Сангийн яам хийжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ