2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 5,364,818 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Ремекон’ (RMC+10.80%) болон ‘Монголын цахилгаан холбоо’ (MCH+4.17%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Хишиг уул’ (HSX-14.68%) болон ‘Увс чацаргана’ (CHR-13.27%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр ‘TOP 20’ индекс 19475.69 нэгж болж 0.36 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,407,618,805,106 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ