"Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын тайлан”-г танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2018.07.09-нд нийтлэгдсэн

"Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын тайлан”-г танилцууллаа

"Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын тайлан”-г танилцууллаа

Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо болон  Хадгаламжийн даатгалын корпорацитай хамтран  “Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын тайлан”-гийн 11 дэх дугаарыг  өнөөдөр  /2018.07.09/ олон нийтэд танилцууллаа.

Энэ удаагийн тайланд Хадгаламжийн даатгалын талаарх  дэд бүлэг болон СБТЗ-ийн Ажлын албанаас Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран анх удаа зохион байгуулсан Монгол Улсын нийт арилжааны банкуудын эрсдэлийн хүлээлтийн судалгааны үр дүн нэмэгдэж орсон нь өмнөх дугааруудаас онцлогтой гэдгийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ажлын албаны дарга А.Ганбат  мэдээллийн үеэр тодотголоо. Тэрбээр энэ талаар хэлэхдээ “ Сүүлийн хагас жилийн хугацаанд эдийн засаг, санхүүгийн салбарт гарсан голлох өөрчлөлтүүдийг дурдвал Монгол  Улсын нүүрсний экспорт нэмэгдэж, түүхийн эдийн үнэ өссөний зэрэгцээ ОУВС-тай хэрэгжүүлж буй өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрийн эерэг нөлөөллөөр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэснээр эдийн засгийн гүйцэтгэл сайжран хүлээлтээс өндөр гарлаа. Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс 131 сая зээлжих тусгай эрх бүхий 184.5 сая ам.долларын санхүүжилтийг хүлээн авч  энэ хэмжээгээр гадаад валютын орох урсгал нэмэгдэж, албан нөөцийг өсгөх боломж бүрдэж байна. Цаашид ОУВС-гийн хөтөлбөрт туссан зорилт, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэх, төсвийн болон мөнгөний бодлогын харилцан уялдааг хангах, мөчлөг сөрсөн макро зохистой бодлого хэрэгжүүлэх нь Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэв.

Монголбанкны Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл:

-Таван сарын эцсийн байдлаар инфляц Улаанбаатарын хэмжээнд 6.6 хувь, улсын хэмжээнд 6.1 хувьтай байсан нь Төв банкны зорилтот төвшинд хадгалагдлаа. Өнгөрсөн хугацаанд  зарим импортын бараа бүтээгдэхүүн өссөн. 2017 онд хэрэглээний үнийн индексийн сагс өөрчлөгдсөн. Өнгөрсөн жил хур тунадас багатай, хуурайшилтай байсантай холбогдуулан ургац хураалт бага авсан. Үүнийг дагаад хүнсний ногооны үнэ өнөөг хүртэл өссөн үзүүлэлттэй байна. мөн хатуу түлшний үнэ өндөр төвшинд хадгалагдсан. Нийлүүлэлтийн шинж чанартай инфляцыг эрчимжүүлсэн хүчин зүйлийн нөлөө харьцангуй буурч байгаа дүр зураг дөрөвдүгээр сараас хойш ажиглагдаж байна. цаашид эдийн засаг идэвхжихтэй холбоотойгоор нийлүүлэлтийн шинж чанартай инфляц идэвхжих төлөвтэй байна. Төв банкны зүгээс энэ онц эцэст инфляц долоон хувь орчим буюу зорилтот төвшинд хадгалагдана гэсэн төсөөллийг хийсэн. Өнгөрсөн зургадугаар сарын хуралдаанаар хэрэглээний зээлийн өр, орлогын  харьцааны дээд хязгаарыг 70 хувиар  тогтоосон. Энэхүү шийдвэр нь ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр бизнесийн зээлийг дэмжих мөн банкууд хүүгээрээ өрсөлдөх цаашлаад зээлийн хүү буурах ач холбогдолтой.

Санхүүгийн зохицуулах хороо , Хяналт, шинжилгээний газрын дарга Б.Ариунаа:

Санхүүгийн зохицуулах хороо  нь банкнаас бусад санхүүгийн салбарын бодлого зохицуулалт нэгдсэн хяналт, шалгалтын хүрээнд зохицуулалт хийдэг байгууллага юм.  Хадгаламж зээлийн хоршооны салбарт нийт хөрөнгийн дүн 160.8 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 32.1 хувийн өсөлттэй байсан. 2017 оны жилийн эцэст энэ дүн өмнөх оны жилийн эцэстэй харьцуулахад 35.4 хувийн өсөлттэй гарсан. Банк бус санхүүгийн байгууллагын зах зээлд нийт хөрөнгийн дүн нэг их наяд төгрөгт  хүрч өмнөх оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 31.1 хувийн өсөлттэй байсан. 2017 оны жилийн эцэст 23.1 хувьтай гарсан. Даатгалын салбарын нийт хөрөнгө 258.3 тэрбум төгрөгт хүрч нийт өсөлт нь 14.9 хувьтай гарсан. Үнэт цаасны зах зээлд мэдэгдэхүйц өсөлтүүд гарсан. Сүүлийн үед IPO гаргаж байгаа компаниудын захиалгаас харахад 2-8 дахин давж биелсэн  зэргийг харахад хөрөнгийн  зах зээлд хөрөнгө оруулалт хийх нэмэгдэж байгааг харуулж байгаа юм. Мөн жигнэсэн дундаж зээлийн хүү 3.4 хувь болж буурсан.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж