С.Амарсайхан: Амиа алдсан хүүхдүүдийн гэр бүлээс уучлал хүсье | News.MN

С.Амарсайхан: Амиа алдсан хүүхдүүдийн гэр бүлээс уучлал хүсье

Хуучирсан мэдээ: 2018.07.09-нд нийтлэгдсэн

С.Амарсайхан: Амиа алдсан хүүхдүүдийн гэр бүлээс уучлал хүсье

С.Амарсайхан: Амиа алдсан хүүхдүүдийн гэр бүлээс уучлал хүсье

НИТХ-ын Тэргүүлэгчид хүүхдийн аюулгүй орчны талаар хуралдаж, холбогдох удирдлагуудад үүрэг чиг өгч, хариуцлага тооцох асуудлыг хэлэлцлээ.

Хүүхдийн тусламжийн дуудлага жил ирэх бүр нэмэгдэж, гэмт хэрэг ихээр бүртгэгдэх болжээ. Хурлын үеэр нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газраас энэ онд хийсэн хяналт шалгалт, судалгаа тоо баримт, дүн мэдээ, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлуудаа танилцуулав. Нийслэлийн Цагдаагийн газарт өдөрт хүүхэд алга болсонтой холбоотой 10-15 орчим дуудлага бүртгэгддэг аж.

Он гарсаар 38 хүүхэд эндэж, 800 гаруй хүүхэд гэмтэж бэртсэн байна. Энэ зөвхөн бүртгэгдсэн тоо баримт. Үүний цаана мэдэгдээгүй, бүртгэгдээгүй тоо хэд хүрэхийг хэн ч мэдэхгүй. Цаашид ийм асуудал гаргахгүйн тулд хараа хяналтаа сайжруулж, арга хэмжээг цаг алдалгүй авч, хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах хэрэгтэйг хурлын үеэр онцолж байсан юм. НИТХ-ын дарга С.Амарсайхан “Төрийн байгууллагууд бие биедээ хэт найдаж, хайхрамжгүй хандсанаас болж хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Бид нийслэлийн нэрийн өмнөөс амь насаа алдсан хүүхдүүд, гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж, уучлал хүсч байна. Үүнийг зүгээр яриад орхихгүй, холбогдох байгууллагууд хяналтаа тавьж үүргээ биелүүл” гэсэн үүрэг даалгаврыг өглөө.

Нийслэл хот 470 мянган хүүхэдтэй аж. Тэдний амьдрах, сурах орчин хэр аюулгүй байгааг судлахаар ажиллаж буй. Нийслэлийн 152 хороонд энэ судалгааг хийх юм байна.

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-07-09 46.14.247.165

Ажлаа хийж чадахгүй гэрээ энэ тэр гээд байгаа хүмүүсийг халмаар юм. Даанч нөгөө нам, сүлжээ нь /магад 60 тэрбум/ бариад байдаг байхдаа

Avatar

Зочин 2018-07-09 66.181.179.106

Yadaj l uuchlal husch Batbold bol buur chimeegui

Avatar

baaigaa 2018-07-09 202.131.225.197

mergejliin hayaltiinhan ajilaa hiihgui bna

Avatar

Зочин 2018-07-09 202.131.242.254

Хэнд ямар хариуцлага хүлээлгэснээ зарлахгүй юмуу. Эмийн сангийн тогтой хаалганд хэн хариуцлага хүлээв ? Масстай шонгийн модонд хэн хариуцлага хүлээв ? Гүүр барьж байсан барилгын талбайг олон нийтээс тусгаарлаагүйд хэн хариуцлага хүлээв ?

Avatar

Зочин 2018-07-09 202.21.106.130

Энэ нийслэл хотынхоо ачааллыг багасгах тал дээр ажиллаачээ. Энэ хот чин энэ олон хүнээ авч явж чадахгүй пологдоод байна. Үүннэс болж олон хүн амиа алдаж байна. Хотын татвар бий болгож энэ хотыг үнэтэй болгох хэрэгтэй. Машины татвар, хүн амын татвар, компанийн татварыг УБ-д өсгөх хэрэгтэй. Ингэснээр хөдөөнийхөн нутаг руугаа буцаж, хүмүүс хотод машин авах гь багасч, бизнесүүд хөдөө рүү нүүнэ.

Avatar

хуульч 2018-07-09 202.9.42.6

Эцэг, эх хүүхдээ анхаардаггүй,тэднийхээ төлөө санаа зовдоггүйн үр дүнг төр ,засагтай холбож тухайн аж ахуйн нэгж, байгууллагын буруутай үйл ажиллагааны төлөө УУЧЛАЛТ ГУЙХ бол төрийн тушмэдүүдийн хийдэг ажил юм бол АЛБАН ТУШААЛААСАА ОГЦОРЧ СУРАХ ХЭРЭГТЭЙ ??? Харамсалтай нЬ энэ байдлыг дээрдүүлэхгүй дордуулж хурган дарга нарыг өөгшүүлж НИЙСЛЭЛИЙН ХУРАЛ, ЗАХИРГААГАА МУУХАЙ ХАРАГДУУЛЖ БАЙГАА ХЭРЭГ БИШ ҮҮ???

Avatar

Зочин 2018-07-09 202.131.242.254

Эмийн сангийн хаалга, шонгийн мод тогтой байх, гүүр барьж байгаа барилгын талбай руу гадны хүн орохоос хамгаалагдаагүй байх, хөл бөмбөгийн талбайн хаалга нэг хөл дээрээ догонцож байх зэрэг бол цэвэр албан тушаалтнуудын хариуцлага.

Avatar

Зочин 2018-07-09 213.162.73.227

Uuchlal huseed boloo yu alban tushaalin hariutslaga aldsanaas bolj huuhed nas barsan bna. Tiimes alban tushaalaaasaa ogtsor

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж