Хонгконгт Зүүн Азийн Гандболын аварга шалгаруулах 22 хүртлэх насны залуучуудын тэмцээн долдугаар сарын 3-9 нд боллоо. Тэмцээнд Япон, БНСУ, БНХАУ, Тайвань, Хонгконг, Монголын баг тамирчид оролцож байгаа юм. Энэ үеэр Зүүн Азийн Гандболын холбооны ээлжит хурал болж тус холбооны Гүйцэтгэх хороог шинэчлэн байгууллаа.
Зүүн Азийн Гандболын холбооны дэд ерөнхийлөгчөөр Монголын гандболын холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан анх удаагаа сонгогдсон юм. Хурлын үеэр тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар, гүйцэтгэх хорооны гишүүдийг сонгож батлав. Тус холбооны ерөнхийлөгчөөр БНСУ-ын иргэн, профессор Чун Кун Хунг, ерөнхий нарийн бичгийн даргаар Японы иргэн М.Накада нар улиран сонгогдов. Гандболын холбооноос 2018 онд зүүн Азийн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээн, энэ удаагийн залуучуудын тэмцээнийг зохион явуулсанж, Гандболын спорт нь олимпийн үндсэн төрлийн спорт бөгөөд Ази тивд тэр тусмаа зүүн Азийн бүс нутагт хүчтэй хөгжсөн юм.
МОНГОЛЫН ГАНДБОЛЫН ХОЛБОО