Цахим ертөнц, интернэт харилцаа холбооны тэргүүлэх аппликэйшнууд бидний амьдралын салшгүй нэг хэсэг болоод удаж байна. Асар их мэдээллийн эрин зуунд амьдарч буй бид өөрийн дэмждэг, шүтдэг олны танил хүмүүсийн хэлж ярьж буй зүйлүүдээс маш их нөлөөллийг авдаг.
Time сэтгүүл цахим ертөнцөд хамгийн их нөлөө үзүүлдэг алдартнуудыг жагсаажээ. Тэдний дунд дуучид, блог хөтлөгчид, улстөрчид гэх мэт салбар салбарын шилдгүүд багтсан байна. Тухайлбал, дуучин Рианна, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, дуучин реппер Канье Вест, Шон Кинг, Скот Роговски, өсвөрийн од Кайли Женнер, Мэт Драдж, Давид Хог, Бюзи Филипс мөн Өмнөд Солонгосын BTS хамтлагийнхан цахим орчинд хамгийн их нөлөөтэй гэх жагсаалтад багтжээ. Тэд YouTube, Instagram болон Facebook дээр олон сая дагагчтай аж.