2018 оны зургадугаар сарын 9-10-нд Украйн улсын Ужгород хотноо болсон Шидокан Каратэгийн ДАШТ-нд Монголын шидокан каратэгийн холбооны ерөнхий дасгалжуулагч Д. Алтанхүү, дасгалжуулагч багш Д. Бямбадорж нараар удирдуулсан баг тамирчид 1 алт, 2 мөнгө, 5 хүрэл медаль, нийт 8 медаль хүртэж бахдам амжилт үзүүллээ.
Монгол Улсын тамирчин У. Үүрийнцолмон 65 кг-д алтан медаль, Б. Зоригт 75 кг-д 2 төрөлд оролцож мөнгө хүрэл медаль, Э. Сумьяа 65 кг-д 2 төрөлд оролцож мөнгө хүрэл медаль, З. Баясгалан 65 кг-д 2 төрөлд оролцож 2 хүрэл медаль, Б. Чинзоригт 75 кг-д хүрэл медаль тус тус хүртсэн байна.
Дашрамд дурдахад Токио-2020 зуны олимпийн наадамд каратэгийн төрөл албан ёсоор орж байгаа бөгөөд Дэлхийн Шидокан Каратэгийн Холбоо нь Дэлхийн Олимпийн Каратэгийн холбоог байгуулсан топ 4 холбооны нэг ба тус тэмцээн нь олимпийн оноо цуглуулах эхний ДАШТ болно.
Эх сурвалж: каратэгийн холбоо