
Ким Чен Ирийн хуягт галт тэрэг пүрэв гаригийн орой 07.00 цагийн орчимд Хятадын хилийн Манжуур хотоор дайрч, Хөлөнбуйрт иржээ. Манжуурын өртөөн дээр Умардын удирдагчийн галт тэрэгний цуваа 20 минут орчим саатаж, түүнийг Хятадын төлөөлөгчид угтан авсан байна. Ноён Кимийн буцах маршрут Дандун эсвэл Түмэнгээр дайрах ба буцах замдаа Хятадын зүүн хэсгийн хэд хэдэн хотуудад буудаллах аж.
Б.Энх