BTS Америкийн хөгжмийн ертөнцийг эзэгнэж байна

Хуучирсан мэдээ: 2018.07.09-нд нийтлэгдсэн

BTS Америкийн хөгжмийн ертөнцийг эзэгнэж байна

BTS  Америкийн хөгжмийн ертөнцийг эзэгнэж байна

Өмнөд Солонгосын К поп хамтлаг болох BTS Америкийн хөгжмийн ертөнцөд маш амжилттай гарч чадсан юм. BTS хамтлагийн цомог болон дуунууд Биллбоардын шилдгүүдийн жагсаалтад зургаан долоо хоног тэсч чадлаа. Тэдний хамгийн сүүл гаргасан  ‘Love Yourself:Tear’ нэртэй цомог өнгөрсөн тавдугаар сарын 18-нд гарсан. Гарсан даруйдаа хамгийн их борлуулалттай цомгоор шалгарч Биллбоардын шилдэг 200 цомог жагсаалтын 30-р байранд эрэмбэлэгдэж, тус цомгийн Fake Love  дуу нь шилдэг 100 дууны 76-д орсон байна.

Дэлхийн хамгийн шилдэг борлуулалттай цомгийн дөрөвт бичигдээд байна. АНУ-д худалдаагаараа тэргүүлсэн нь сүүлийн хэдэн жил тохиогоогүй явдал байсан юм. Эхний байранд goes “The Greatest Showman” киноны дуунуудаас бүрдсэн цомог, хоёрдугаарт дуучин  Ed Sheeran’ Divide’ цомог, гуравдугаарт  Post Malone ‘Beerbongs & Bentleys’ цомог тус тус тэргүүлээд байна.  

Одоогийн байдлаар BTS-ийн цомог Америкт дангаараа 164 мянган хувь борлогдсон бол дэлхий даяар 1.919.000 хувь борлогдоод байгаа аж. Өмнө нь Өмнөд Солонгосын ямар ч хамтлаг ийм амжилт гаргаж байгаагүй юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж