Г.Равдан Ардын жүжигчин, П.Эрдэнэзаан МУГЖ боллоо

Хуучирсан мэдээ: 2018.07.09-нд нийтлэгдсэн

Г.Равдан Ардын жүжигчин, П.Эрдэнэзаан МУГЖ боллоо

Г.Равдан Ардын жүжигчин, П.Эрдэнэзаан МУГЖ боллоо

Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын баяр болох гэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн одон медаль гардууллаа.

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн дээд одон медаль гардууллаа. Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одонгоор “Эрдэнэт” үйлдвэрийн өрмийн машинч Б.Батбаярыг шагналаа.

Ардын цол:

  • Ардын багш – Монгол Улсын консерваторын ахмад багш М.Цэрэндоржийг
  • Ардын багш – Зөвлөх дасгалжуулагч Х.Алтанхуягийг
  • Ардын жүжигчин – Монголын радиогийн нэвтрүүлэгч Г.Равданыг

Мөн боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, дэд бүтэц, байгаль орчин, аж үйлдвэрийн салбаруудад олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын гавьяат цол хүртээв. Шагналаа гардан авсан шинэ төрийн шагналтуудын байр суурийг сонслоо. 

“Эрдэнэт” үйлдвэрийн өрмийн машинч Б.Батбаяр:

-“Эрдэнэт” үйлдвэрийн бүтээлч хамт олондоо баярлалаа. Нийт баялаг бүтээгчид, уурхайчдадаа болон үйлдвэрийнхээ хамт олонд халуун баяр хүргэе. Та бүхэн сайхан наадаарай.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН Б.ЖАРГАЛМАА:

-Та бүхний минь хайр, үзэгч олон, ард түмний минь хайр надад ирсэн учраас би төр засгаараа ийнхүү үнэлүүлж байгаа байх. Ээждээ маш их баярлалаа. Ард түмэндээ баярлалаа.

Ардын жүжигчин Г.Равдан:

-Мэргэжлийн урлагийн байгууллагад би 43 дахь жилдээ ажиллаж байна. Төр түмнийхээ өндөр их хайр хүндэтгэлийг хүлээж, магнай тэнийн баярлаж байна. Би өөрөө баярлахаас гадна олон хүнийг баярлуулсан гэж ойлгож байна. Яагаад гэвэл радио, телевизийн урлагаар дамжуулан миний хийж бүтээснийг сонссон, үзсэн олон түмэн хур баярлаж байгаа байх. Та бүхэндээ туйлаас их баярлалаа. Монголын олон сайхан яруу найрагч, аав, ээждээ баярлалаа. Мэргэжлийн урлагт анх хөтөлсөн олон сайхан багш нартаа баярлалаа.

Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан:

-Төрийн хүндэтгэлийг хүлээж байгаадаа баяртай байна. Урам зориг, санал шүүмжлэл өгдөг нийт үзэгчдэдээ маш их баярлалаа. Би 20 гаруй кино уран бүтээл, 40 орчим энтертайнмент бүтээлд тоглосон байдаг.

Гавьяат жүжигчин О.Анужин:

Баллетын урлагаар хичээллээд 13 жил болж байна. Дуурийн театрт ажиллаад найм дахь жилтэйгээ золгож байна. Энэ шагналыг дагаад маш том хариуцлага, маш том итгэл дагаж байна. Багш нартаа болон гэр бүлийнхэндээ баярлаж байна. Цаашид эх орныхоо нэрийг олон улсад гаргасан чанартай уран бүтээл хийнэ гэж амлаж байна. 23 насандаа төрийн өндөр дээд шагналыг хүртлээ. Миний хувьд ер бусын гайхалтай өдөр байна.


Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дараах хүмүүсийг шагналаа. 

АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР “Монголчехметалл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Бичээрийн Далайг,

  • Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ахмадын зөвлөлийн гишүүн Дашдаваагийн Даржааг,
  • “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн тоног төхөөрөмжийн засварчин Эрдэнэ-Очирын Доржболдыг,
  • “Эрдэнэт” үйлдвэрийн зөвлөх инженер Гүдсамбуугийн Сандуйжавыг,
  • Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн авто тээврийн хэсгийн дарга Доёдын Чадраабалыг,
  • “Хөтөлийн цемент шохой” хувьцаат компанийн захирал Асарваанийн Шоовдорыг тус тус шагналаа.

ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛООР

  • Улсын дуур бүжгийн эрдмийн театрын Балетын гоцлол бүжигчин Отгонтөгсийн Анужинг,
  • Чөлөөт уран бүтээлч Самбуугийн Балданпүрэв болон Тангадын Борхүүг,
  • Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын дуучин, найран дууны багш Төмөрбатын Оюунцэцэгийг,
  • “Маск” продакшны жүжигчин Пунцагийн Эрдэнэзааныг тус тус Монгол Улсын гавьяат жүжүжиг цолоор шагнав.

ГАВЬЯАТ МАЛ ЗҮЙЧ ЦОЛООР

  • Ховд аймгийн Ховд сумын ахмадын холбооны тэргүүн, малын эмч Райханы Хасымханыг шагналаа.

ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛООР

  • Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн захирал Бямбажавын Алтанцэцэгийг,
  • Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын зөвлөлийн гишүүн Баасангийн Дорждалам нарыг тус тус шагнав.

ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР

  • Ахмад багш Цэрэнгийн Адъасүрэнг болон Зундуйн Бямбаа нарыг,
  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн 34-р сургуулийн ахмад багш Дондовын Алтанцэцэгийг,
  • Орхон их сургуулийн сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор Найдангийн Баатаржавыг,
  • Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор Гончигийн Гантогтохыг,
  • Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх зэргийн ажилтан Очирын Пүрэвийг,
  • Булган аймгийн шатрын “Сөрт” клубын багш Жамъяандоржийн Пүрэвсүрэнг,
  • Архангай аймгийн Ихтамир сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал асан, ахмад багш Мөнх-Очирын Нацагюмыг,
  • ШУТИС-ийн тэргүүлэх профессор Гэндэнгийн Ухнааг,
  • Говьсүмбэр аймгийн Даланжаргалан сумын ерөнхий боловсролын сургуулийн зөвлөх багш Мэндийн Сэртэвийг,
  • Монгол Улсын консерваторийн төгөлдөр хуурын багш Дашдоржийн Тунгалагийг,
  • МУИС-ын Физик электроникийн сургуулийн багш Хинаятын Цоохүүг тус тус Монгол Улсын гавьяат багш цолоор шагналаа.

ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР

  • Монгол Улсын зөвлөх инженер Кармены Ермерейг,
  • “Ньюкон” ХХК-ийн ерөнхий захирал Намдагийн Чойбалсанг тус тус шагнав.

ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР

  • Монгол Улсын начин Дандарын Гомбосүрэнг шагналаа.

ГАВЬЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ ЦОЛООР

  • “Өгөөж сүмбэр” ХХК-ийн зөвлөх Доржийн Батааг шагнав.

ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР

  • Ахмад тариаланч Боожийн Цэвээнийг,
  • “Үйзэн тал” ХХК-ийн агрономич Пүрэвийн Даваанямыг тус тус шагнав.

ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР

  • Ахмад тээвэрчин Цэрэнгийн Мягмаржавыг 
  • Зам, тээврийн хөгжлийн яамны сайдын зөвлөх Жавчигийн Сэрээтэрийг шагналаа.

ГАВЬЯАТ УУРХАЙЧИН ЦОЛООР

  • “Багануур” хувьцаат компанийн токарьчин Пинчигийн Чулуун-Эрдэнийг,

ГАВЬЯАТ ХОЛБООЧИН ЦОЛООР

  • Ахмад холбоочин Гончигийн Баттогтохыг,

ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР

  • Эдийн засагч Дашсамбуугийн Полоожийг тус тус шагналаа.

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР

  • “Зууны шуудан”, “Үндэсний шуудан” сонины орлогч эрхлэгч Бямбын Ерэнтэйг,
  • Ахмад зохиолч, сэтгүүлч Дагвын Жамьяанг,
  • Үндэсний бөхийн засуулч Хадын Пүрэвийг,
  • Ахмад зохолч Авидын Шартолгой нарыг тус тус Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа.

УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР

  • Монгол Улсын консерваторын Хөгжим бүжгийн коллежийн бүжгийн тэнхимийн эрхлэгч Нямбалбарын Оюуныг шагнав.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР

  • “Наранбулаг трейд” ХХК-ийн ерөнхий захирал Самбуугийн Цэрэндоржийг,
  • Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Дамбийн Ширэндэв нарыг тус тус шагнав.

ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР

  • “Ганга импекс” ХХК-ийн захирал Дамдины Гомбосүрэнг,
  • “Нарантуул” группын ерөнхий захирал Шаравын Оюунсогоог тус тус шагналаа.

ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР

  • П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч Цэрэндоржийн Бадамсэдийг,
  • “Өргөө” амаржих газрын их эмч Машлайн Энхтуяаг тус тус шагналаа.

ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР

  • ШУТИС-ийн профессор Цэвээний Нанзадыг шагналаа.

ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР

  • Хүний бага эмч Гончигийн Батсуурийг,
  • “Этүгэн” их сургуулийн ректор Бямбаагийн Батсэрээдэнийг,
  • Биеийн тамир спортын газрын бага эмч Эрдэнэ-Очирын Энхбаяр нарыг тус тус шагнав.

БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР

  • Усжуулагчдын холбоо ТББ-ын гишүүн, Монгол Улсын зөвлөх инженер Норпилын Чагнаа нарыг тус тус шагналаа.

СҮХБААТАРЫН ОДОНГООР

  • Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Дашдоржийн Батбилгийг,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР

  • “Ийгл” телевизийн сэтгүүлч Бадарчийн Жаргалмааг,

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР

  • Зэвсэгт хүчний жанжин штабын ахлах мэргэжилтэн, хурандаа Цэдэндоржийн Батсайханг,

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР

  • Үндэсний батлан хамгаалах Цэргийн нэгдсэн сургуулийн ахлах багш Доржийн Пүрэвсайханг,

ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР

  • Зэвсэгт хүчний жанжин штабын Энхийг дэмжих цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн ард талын мэргэжилтэн, дэд хурандаа Доржийн Тунгалаг нарыг шагналаа.

 

 

 

 

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж