Медведев Туркийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцоно

Хуучирсан мэдээ: 2018.07.09-нд нийтлэгдсэн

Медведев Туркийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцоно

Медведев Туркийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцоно

Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев өнөөдөр /2018.07.09/ Туркийн Анкара хотод тус улсын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Режеп Тайп Эрдоганы ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцоно гэж Оросын засгийн газар мэдэгджээ.

Тангараг өргөх ёслол орон нутгийн цагаар 4.30 цагт эхлэх аж. Мөн 22 орны төрийн тэргүүн, 17 орны ерөнхий сайд нар, салбарын сайдууд, парламентын гишүүд оролцоно гэжээ. Тангараг өргөх ёслолын дараа төрийн тэргүүн, сайд дарга нарт зориулсан хүлээн авалт үргэлжилнэ. Үүний дараа Эрдоган 9.00 цагт яам, тамгын газрын албан тушаалтнуудыг томилохоор болжээ.

Өнгөрсөн зургадугаар сарын 24-нд Туркийн ерөнхийлөгчийн болон парламентын гишүүдийг сонгох сонгууль болж өнгөрсөн. Эрдоган 52.59 саналаар сонгуульд ялалт байгуулан хоёр дахь бүрэн эрхээ эхлүүлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж