Гөрөөстэй андуурч буудсанаас нэг хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2018.07.09-нд нийтлэгдсэн

Гөрөөстэй андуурч буудсанаас нэг хүн нас баржээ

Гөрөөстэй андуурч буудсанаас нэг хүн нас баржээ

Хэнтий аймгийн Дадал сумын нутагт гөрөөстэй андуурч, хоёр хүн буудсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус сумын иргэд рүү мотоциклтой хүн буудсан гэх дуудлага аймгийн цагдаагийн газарт долдугаар сарын 8-ний орой иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагч, ажлын хэсэг гарган буудсан гэх иргэдийг саатуулан шалгажээ.

Тус аймгийн Дадал сумын хоёр иргэн гөрөөс хэмээн андуурч буудсанаас нэг иргэн газар дээрээ нас барж, нэг иргэн хэвлий тус газраа хүнд шархадсан байна. Тус хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Э.АРИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж