Хатагтай Beckham, Eva Longoria нар рекламанд хамтран тогложээ

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Хатагтай Beckham, Eva Longoria нар рекламанд хамтран тогложээ

Ихэмсэг хэрнээ хүйтэн хөндий дүр төрхтэй хатагтай Beckham болон жүжигчин Eva Longoria нар нэгэн шинэ рекламанд дотно найз бүсгүйчүүд болон хувирчээ. Британийн загварын бэлгэ тэмдэг болсон Victoria Beckham өөрийн нууц зан авираа ил гаргаж, хөгжилтэй дүр төрхтэйгээр Eva Longoria-гийн хамт хөгжилдөн инээлдэж буй дүр зураг 15 секунд үргэлжлэх телевизийн зар сурталчилгаанаас харагдана. Спортын алдартнуудын гэргий болсон бүсгүйчүүд LG Fashion Touch гар утасны зар сурталчилгаанд анх удаагаа хамтран тоглосон нь энэ юм.
Зар сурталчилгаанд Victoria Eva-гийн гадуур хувцсыг сонгоход туслах бөгөөд гар утасныхаа камераар найзынхаа зургийг дарж өгнө. “Friends” /найзууд/, “Fashion” /загвар/, “Fabulous” /ер бусын гайхалтай/ гэсэн үгнүүд дэлгэцэнд гарсны дараа найзууд хамтдаа хувцас солих өрөөнөөс гарч, загварын тайз руу алхацгаах юм. Eva загвар өмсөгч, харин Victoria зохион бүтээгчийн дүрээр.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж