Эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран цахим хурал зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2018.07.09-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран цахим хурал зохион байгуулав

Эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран цахим хурал зохион байгуулав

ЭХЭМҮТ нь ЭМС-ын 2017 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн 3/1420 тоот Удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэрийн 3.1 заалт, ЭМС-ын А/207 тоот тушаалд заагдсан үүргийнхээ дагуу 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр холбогдох эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран цахим хурал зохион байгуулав.

“Жирэмсэнтэй хавсарсан эрхтэн тогтолцооны эмгэгтэй эхийн жирэмслэлт, төрөлтийн явцыг хянах, удирдах” цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн ЭТҮЧА-ны дарга А.Оюунчимэг удирдан явууллаа. Цахим хуралд “Монгол улсын эхийн ноцтой хүндрэл, эндэгдэл, 2016 оны эхний 5 сар-2018 оны эхний 5 сарын байдал” сэдвээр ТСА-ны эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц. Отгонцэцэг, “Зүрхний өвчин ба жирэмсэн” сэдвээр НҮЗП-ийн дотрын эмч Г.Сэлэнгэ, “Умайн урагдал үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс, умайн урагдлын хүндрэлийн үед авах арга хэмжээ” сэдвээр  ЭЖСТ-ийн эрхлэгч Я.Хишигсүрэн нар мэдээлэл хийлээ.Цахим хуралд ЭХЭМҮТ-ийн ЭТҮЧА-ны дарга, ТСА, СМЗТ, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар, СХДЭМТ, БГДЭМТ, БЗДЭМТ, Налайх ЭМТ, 21 аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлага, чанарын албаны дарга, менежер, эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ерөнхий мэргэжилтэн, эх барих эмэгтэйчүүдийн эмч бүхий 132 хүн  оролцлоо.

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж