Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил нийслэлээс болж гацсан гэв | News.MN

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил нийслэлээс болж гацсан гэв

Хуучирсан мэдээ: 2018.07.09-нд нийтлэгдсэн

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил нийслэлээс болж гацсан гэв

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил нийслэлээс болж гацсан гэв

НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг Нийслэлийн Баянгол дүүргийн 10, 22 дугаар хороонд хэрэгжиж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд зөвлөлдөх уулзалт хийлээ.

Гэр хорооллын дэд бүтцийн газрын холбогдох удирдлага, гүйцэтгэгч компани болон иргэдийн төлөөлөл оролцлоо. Аравдугаар хорооны иргэдийн хувьд эхний ээлжийн 23 айлыг эхний ээлжинд барьсан барилгад оруулсан. Гэрээ байгуулсан бусад иргэдийн хувьд дараа дараачийн баригдах орон сууцуудад орно. Тус хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барилга барьж буй “Грин ресурс” компанийн хувьд барилгаа барьсан боловч дэд бүтцийг нийслэлээс шийдэж өгөөгүйн улмаас удааширч зогссоныг илэрхийлж байлаа.

Нийслэлийн төсвөөс 2017, 2018 онд мөнгө суулгасан боловч өнгөрсөн оных нь тендерийн маргааны улмаас шийдэгдээгүй, энэ оны мөнгө төгрөг нь шилжээгүй байгаа аж. Энэ мэтчилэн ажил удааширсан тул өнгөрсөн онд тус компани өөрийн зардлаар дэд бүтцийг шийдвэрлүүлж, эхний ээлжийн барилгаа ашиглалтад оруулсан байна. Харин дараагийн ээлжийн барилга эрчимтэй явж байгаа тул ирэх оны тавдугаар сард ашиглалтад оруулахаар зорьж байгаа юм байна. Иргэдийн хувьд 2014 онд гэрээ байгуулсан боловч удаан хүлээлгэж буй асуудлыг хөндөж байлаа. Мөн есөн дүгээр гудамжнаас эхлэнэ гэж байсан байсан боловч дэд бүтцээс болоод урагшаа барилга барих болж орхигдож байгаад сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж байсан юм. Харин 22 дугаар хороонд барилга барих “Очирням” компанийн хувьд айлуудтай гэрээ байгуулж газраа чөлөөлсөн боловч дулаан техникийн нөхцөл аваагүйн улмаас барилгаа эхлүүлж чадахгүй байгааг илэрхийлж байлаа. Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын удирдлага тус компанийг хариуцлагатай хандаж, ажлаа түргэвчлэхгүй бол болих хэрэгтэй гэдгийг сануулж байсан юм. Энэ мэтчилэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд төрийн байгууллагын уялдаа холбоогүй байдлын улмаас удааширч, иргэд болон компаниудын хооронд үл ойлголцол бий болгосоор байгаа юм байна. Иймд цаашид иргэдийг хүлээлгэж буй эл асуудалд дор бүрнээ анхаарч, уялдаа холбоотой ажиллах зайлшгүй шаардлага байгааг талууд онцолж байлаа.

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг 

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-07-09 66.181.190.177

Нийслэлд АН-хны 2016 оноос өмнө тарьсан балаг, баас шээсийг арилгах гэж бөөн чиргэдэл болж байгаа жишээ нэг байна

Avatar

Зочин 2018-07-09 66.181.160.92

60 ТЭРБУМЫН ТАВИУР ДАРГАНЦАР АНЫ ЭСРЭГ ГЭЭД АРД ТУМНИЙ ЭСРЭГ ОЛОН ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ ЗУЙЛ ХИЙЛЭЭДЭЭ

Avatar

Зочин 2018-07-09 37.46.114.25

Бат-үүлийн бандаашны резин олон юм битгий ярь.2012-2016 онд юугаа хийж үүргэлж суусым. Хамаг ажил самарч хаячихаад муухай бөөснүүд

Avatar

Зочин 2018-07-09 103.14.36.6

Нийслэлийн мэргэжлийн хяналтын Эрдэнэчулуун, энэ Одонтунгалаг гэсэн авгай нар сүр дуулиан тариад байх чинь. 2020 онд УИХ-д нэр дэюших гэж байгаа юм байх даа.

Avatar

Зочин 2018-07-09 202.9.41.30

Мордохын хазгай шүү дээ. Чадваргүй компани сонгочихоод

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж