БНСУ монгол иргэдэд олон удаагийн виз олгоно

Хуучирсан мэдээ: 2018.07.09-нд нийтлэгдсэн

БНСУ монгол иргэдэд олон удаагийн виз олгоно

БНСУ монгол иргэдэд олон удаагийн виз олгоно

Өмнөд Солонгос дөрвөн улсын иргэдэд олгох визийн журмаа өөрчлөн зөөлрүүллээ. БНСУ-ын Хууль зүйн яамны мэдээлснээр Монгол, Беларусь, Гүрж, Украин гэсэн дөрвөн улсын эмч, хуульч, мөн мэргэжлийн ур чадвар бүхий ажилчдад олон удаагийн виз олгохоор болжээ. Хууль бусаар ажиллаж байгаа цагаачдын урсгалыг зогсоохын тулд олон удаагийн виз олгохоо БНСУ зогсоогоод байсан юм.

Тус виз нь 1-5 жилийн хугацаанд үйлчилнэ. 30-90 хоногийн хугацаатай 1, 3, 5 жилийн олон удаагийн виз хүсч болохоор болж байгаа юм. Сэтгүүлч, бизнес эрхлэгчид шаардлагатай тохиолдолд олон удаагийн виз авах боломжтой гэжээ. Өмнөд Солонгосын Хууль зүйн яамны мэдээлснээр сүүлийн жилүүдэд Монгол улсаас виз мэдүүлсэн хүмүүсийн тоо өсч байгаатай холбоотойгоор визийн журамд өөрчлөлт орууллаа гэсэн байна.

Беларусь, Гүрж, Украин улс нь БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Иний дэвшүүлсэн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх “Шинэ Умардын бодлого” хөтөлбөрт багтдаг юм. Үүний хажуугаар БНСУ-ын хууль зүйн яамнаас Солонгосын аж ахуй эрхлэгчдэд зориулсан олон удаагийн визийг олгох талаар Монгол улсын Засгийн газарт хүсэлт явуулсан гэжээ.

эх сурвалж: koreatimes  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж