"Монгол хувцасны нууц товчоо” өнөө орой амилна

Хуучирсан мэдээ: 2018.07.09-нд нийтлэгдсэн

"Монгол хувцасны нууц товчоо” өнөө орой амилна

"Монгол хувцасны нууц товчоо” өнөө орой амилна

Чойжин ламын сум музейд ‘Монгол хувцасны нууц товчоо’ театрчилсан загварын тоглолт болох гэж байна. Тодруулбал, “Монгол костюмс” компанийн 15 жил, Чойжин ламын сүм музей байгуулагдсаны 110 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр / 2018.07.09/ 20.00 цагт ‘Монгол хувцасны нууц товчоо’ театрчилсан загварын тоглолт болох ажээ.  ‘Монгол хувцасны нууц товчоо’-нд зочилсноор музейн өвөрмөц, тансаг, нууцлаг орчинд тухлан соёлын биет болон биет бус өвийг сонирхон, Монголын хувцасны түүхэн хөгжлийг харуулсан тоглолт үзэж, баясах боломжтой юм.

Түүнчлэн музейн хашаанд тухлан сайн чанарын дарс шимэн, цагаан идээ, амтат зууш зооглон нэгэн үдшийг тав тухтай, дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжтой юм байна.

Сонирхуулахад, ‘Монгол хувцасны нууц товчоо’ театрчилсан загварын тоглолтыг ЮНЕСКО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ирина Боковагийн урилгаар 2012 онд ЮНЕСКО-гийн төв байранд толилуулж байжээ.  

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж