Монгол улс хогийн сав юм уу

Хуучирсан мэдээ: 2011.08.26-нд нийтлэгдсэн

Монгол улс хогийн сав юм уу

Манай улс ер нь хогийн сав байх аа. Ингэж хэлэх олон шалтгаан байна. “Нарантуул” худалдааны төв­­ рүү ороод хараарай. Ямар­ хүн, хэ­дийд, хаана, хэрхэн өмсөж байсан нь тодорхойгүй хуу­чин хув­цас, гутал бөөн бөө­нөөрөө зарагдаж байна. Хүний хуу­чин хөнжил, гудас ч тэр дунд байж л байдаг. Мөн Япон, Солонгосын хуучин машинуудын том “арми” Мон­гол Улсын маань өнцөг булан бүрт мянга мянгаараа явж байна. Өдөрт хэдэн машин осолд ордог, түүний хэдэн хувь нь тухайн машиныг унаж яваа жолоочоос болдог, бас хэд нь чанаргүй тээврийн хэрэгслээс болдог вэ гээд судлаад байвал барагдахгүй их асуудал байна. Англи, Япон, Герман Америк зэрэг улсад иргэд нь хуучин машинаа устгалд оруулна гэдэг том асуудал болдог. Хэрвээ машинаа хог дээр хаяна гэж үзвэл тухайн машиныг худалдаж авсан дайны мөнгө төлж хаях эрх нь нээгддэг гэж байгаа. Ийм учраас л манайд энэ олон машин холхиод байна гэсэн үг. Сүүлийн үед тоос, шороондоо дарагдсан, бараг л өнгөрсөн зуунд үйлдвэрлэгдсэн болов уу гэмээр машинууд давхих боллоо. Энэ нь цаанаа бас л хогоо холдуулж хаях гэсэн Англи, Германчуудын санаа гэж хэлж болно. Гэтэл үүнийг нь бид “Буяны ажил”, “Хүмүүнлэг үйлс” гэж бодоод л хошгироод байдаг. Уг нь машины энэ их хогийг Хятадад, эсвэл Орост аваачаад хаячихаж болно. Гол нь тэнд эдгээр нөхдүүдэд мадлуулах хүн нэг ч байхгүй. Гол нь бид өөрсдөө л хог авах сонирхолтой байгаа нь асуудлын гол юм. “Хөгжлийн төлөө адал явдал” гэдэг холбоо 2004 оноос хойш жилд л 200-400 машиныг Улаанбаатарт авчирч хог тарьж байна. Тэдгээр машинууд нь нэг жил яваад л эвдэрчихдэг гэж худалдаж авсан хүмүүс нь хэлдэг юм билээ. Бид өнөөдөр Цөмийн хаягдлыг булшлахыг эсэргүүцэж, энэ талаар ам уралдан ярьж, жагсаал цуглаан болохын оронд манай улсыг хогийн цэг гэж бодсон эдгээр хуучин машин зөөж авчирагсдад л хариуцлага тооцмоор байгаа юм. Гэхдээ манайхан гадныханд хайртай юм чинь хариуцлага тооцож чадахгүй байх л даа.

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж