ДАШТ үзэхээр Орост ирээд байгаа гадаадын хөгжөөн дэмжигчид Оросын зохиолч Михаил Булгаковын “Мастер Маргарита хоёр” зохилын англи орчуулгыг илүүтэй худалдан авч байна хэмээн “Московский Дом книги” номын сүлжээ дэлгүүрийн захирал Надежда Михайлова РИА Новостид ярьсан байна. ДАШТ эхэлсэн зургадугаар сарын 14-нөөс хойш “Мастер Маргарита хоёр” номын борлуулалт 30 хувь өсчээ.
“Мастер Маргарита хоёр” зохиолын борлуулалт өмнөх сартай харьцуулахад ийнхүү 30 хувь өсөөд байгаа бөгөөд номын англи, испани, герман, итали орчуулга худалдаанд байгаа ажээ. Үүнээс хамгийн эрэлттэй нь англи хэл дээрх ном болохыг Михайлова хэлсэн байна.
Хоёр дахь борлуулалт сайтай байгаа ном нь Александр Пушкины “Евгений Онегин” ажээ. Энэ хоёроос гадна Лев Толстойн “Анна Каренина”, Федор Достоевскийн “Идиот”, Борис Пастернакийн “Доктор Живаго” номууд эрэлттэй байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ